Шинэ Зеланд улс байгалийн үзэсгэлэнт тогтцоороо олон улсад алдартай. Гэвч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр тус улсын байгалийн хосгүй тогтцуудын нэг болох мөсөн голд хайлах аюул нүүрлээд байна. Шинэ Зеландын Фокс болон Франц Жозеф гэх 2 мөсөн гол уулын уруу үргэлжлэн ой дундуур орсон өвөрмөц тогтоцтой. Жуулчид эдгээр мөсөн голыг үзэж сонирхохоор зуу орчим жилийн турш голын хөндий рүү авирдаг байсан ч, сүүлийн жилүүдэд голын мөс эрчимтэй хайлж эхэлснээр авиралт хийхэд тун аюултай болжээ.
Үүний улмаас мөсөн голын хөндийд авирах 100 жилийн түүхэн уламжлал эцэс болоход ойрхон байна. Өнгөрсөн онд Шинэ Зеландын мөсөн голуудыг 1 сая орчим хүн зорьж очсон. Харин энэ оноос эхлэн Фокс, Франц Жозеф мөсөн голуудыг үзэх хүсэлтэй хүмүүс нисдэг тэрэг хөлслөхөөс өөр аргагүйд хүрчээ. Жуулчны компаниуд мөсөн голын дээр нисдэг тэргээр хүргэх, мөн тусгай хөтөчийн тусламжтайгаар мөсөн голын дээгүүр алхалт хийх зэрэг үйлчилгээг санал болгож байгаа. Гэхдээ энэ үйлчилгээгээр жилд дээд тал нь ердөө 80-150 орчим мянган жуулчин үйлчлүүлэх боломжтой юм.
2014 онд нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд Шинэ Зеландын хоёр мөсөн голын урт 1800-гаад оноос хойш тус бүр 20 хувиар буюу 3 км богиноссон байна. Агаарын температур болон хур тунадасны хэмжээнд гарсан багахан өөрчлөлт ч мөсөн голд ихээхэн нөлөө үзүүлдгийг эрдэмтэд онцолж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих