"15н Раунд" шууд нэвтрүүлгийг дундаас нь орхиж гарсандаа энэ нэвтрүүлгийг үзэж байсан нийт үзэгчдээс албан ёсоор хүлцэл өчье
Энэ нэвтрүүлгийн дуудлагыг худалч, хулгайч биш учраас хүлээн авч очсон. Харамсалтай нь хөтлөгчийн харилцааны өнгө аяс, хэт дорд үзсэн байдал дээд намайг биеэ барьж чадахгүй орхиж явахад хүргэлээ.
Ардын охин МӨНХТӨРИЙН НАРАНТУЯА очиж эзэнтэй, эзэнгүй асуултанд чинь хариуллаа, харин танай нэвтрүүлэг жинхэнэ худалч хулгайч нартаа дуудлага хүргүүлж тэднийгээ оруулж ард түмний асуултыг асуулгаарай. Тэгэхийг бас ард түмэн шаардана гэж бодож байна." хэмээсэн байна.
Уг нэвтрүүлэг шинээр дөнгөж хийгдэж байгаа ч сэтгүүл зүйн ёс зүй, ер нь хүн ёсны харьцааг уландаа гишгэсэн нэвтрүүлэг гэдэг эхнээсээ ойлгомжтой болов. Тэд Нараг унагаах гэсэн биш харин ч түүнд маш ашигтай PR хийгээд өгчихөв. Цоглог дуучин бүсгүй эмэгтэй хүний тэвьчээр, ухаан хоёроо зэрэг ажиллуулж өөрийгөө эвтэйхэн аваад гарсан бол, хөтлөгч залуу нь өрөө нэвтрүүлэгийн дундаас нокаутанд орж томоос том булдруутай үлдэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих