Твиттерт тэнэг хүн байдаггүй гэгчээр өөр өөрсдийн орон зайдаа хэрэндээ л цэцэрхдэг. Зарим хүн хэрүүл гэгчийг эндээс л харах юм гэж толгой сэгсэрч суудаг бол өнөөдөр үүнээс илүү хэрүүлийг үзсэнгүй хэмээн гайхширч сууна. Манай улсын хамгийн их хэрүүлтэй газрын нэг бол яах аргагүй МИАТ. Олон хүний нүд, шүлс орсон энэ газраас ямар хэмжээгээр мөнгө угааж, олж болдогийг өмнөх удирдлагуудын жишээн дээрээс харж болно.
Хэдийгээр тэдгээр эрхэмүүд зохих ёсны шийтгэлээ аваад явж байгаа ч үүнд нь сэтгэл дундуур явдаг хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь инженер Ц.Бат. Тэрбээр Соёл спортын сайд Ц.Оюунгэрэлийн дүү бөгөөд өнөөгийн МИАТ-ыханы эсрэг чангахан дуугарчихдаг нэгэн. Тиймдээ ч МИАТ”-ийн Бодлого, төлөвлөтийн газрын дарга С.Билэгсайхантай нэлээд ам муруйж, бие биенийхээ идсэн уусаныг нь дэлгэв.
Ц.Батын
ярьж байгаагаар С.Билэгсайхан нь охинтой нийлж мөнгө идсэн бололтой.
Түүнд баримт нь байгаа гэнэ. Бас С.Билэгсайхан, "Нэг охинд хамт хоночих,
гурван өрөө байр өгье” гэсэн талаар ч цухуйлгаад авлаа. Харин
С.Билэгсайхан үүнд ямар нэг тайлбар өгөлгүй "Таныг явсны дараа хэрүүл
хараалын дэв зайлж ашигтай ажилласан.
Тэр
байтугай амжилт олно оо” гэж хариулжээ. Тэдний хэрүүлийн дотор
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ар хийж байгаа тухай ч дурдагдаж, үнэндээ
байдгаа дэлгэж орхилоо. Тэр ч бүү хэл, нэгнийгээ буриад, бага ястнаар нь
дуудсан тэдний хэрүүлийн доторх хэдэн үг бөөн шуугиан тарид бололтой.
http://tsag.mn/2549-cbat-sbilegsayhaan-chi-neg-ohind-hamt-honochih-gurvan-r-bayr-ge-gesen-biz-dee.html
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих