Туркийн Истанбул хотноо өчигдөр 11.00 цагт амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн талаар "BBC” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 36 хүн шархтсан байна. Цагдаагийнхан өөрийгөө золиослосон этгээдийг ДНК-ийнх нь тусламжтай хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Амиа золиослогч жуулчдын хамгийн их очдог Истиклялийн худалдааны гудамжинд амиа егүүтгэжээ. Халдлагын үеэр шархтсан хүмүүсийн дунд жуулчид байсан гэнэ.
Уг халдлагаас зургаан хоногийн өмнө Анкара хотноо дэлбэрэлт болж, 34 хүн амиа алдсан билээ.
Б.Дэжид
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих