Засгийн газрын 394 дүгээр тогтоолын дагуу малчдад арьс, ширний урамшуулал олгохоор болсон бөгөөд энэ жилдээ 20 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгджээ. Урамшуулын асуудлыг гуравдугаар сарын 31-ний дотор шийдвэрлэнэ гэж байсан боловч одоог хүртэл малчдын дансанд ороогүй байна. Арьс, ширний урамшууллын мөнгийг хэзээ олгох талаар Мал хамгаалах сангаас тодруулахад энэ сардаа багтааж малчдын дансанд мөнгийг оруулах тухай хэлсэн юм.
Мал хамгаалах санд арьс, ширний урамшуулал авахыг хүссэн 60 мянган малчин, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн материал ирсэн бөгөөд одоогоор материалын тулгалт, маягт тараах ажлыг хийж байгаа бөгөөд ийнхүү энэ сардаа малчдын дансаар олгож эхлэх ажээ.
Урамшууллаар үндэсний үйлдвэрт тушаасан нэг ширхэг бодын ширэнд 15 мянган төгрөг, богийн арьсанд 3000 төгрөгийг малчдад өгөх юм.
Б.МИШЭЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих