Мэргэжлийн сумогийн Хару башёгийн найм дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакухо М.Даваажаргал өрсөлдөгч сэкиваке Ёшиказед дэвжээн дээр хатуурхлаа. Бөх сонирхогчид "аваргын аархал арай л хатуудчихав уу" гэж шүүмжилж байна. Гэхдээ сумод бяр чадалтай нь давж, түрүүлдэг гэсэн бичигдээгүй хууль бий.
Сэкиваке Ёшиказегийн хувьд сүүлийн үед сайн барилдаж байгаа. Гэхдээ аваргуудын энэ мэт дайралтуудыг тэсч, давж байж л жинхэнэ аварга болж чадна.
Өнөөдөр Какүрюү Гойёдотой, Хакүхо Точиозантай, Харумафүжи Икиойтой барилдахаар таарсан. Өнөөдрөөс арслангууд хоорондоо болон аваргуудтай таарч эхэлж буй бөгөөд түрүүлэх өрсөлдөөн өнөөдрөөс маш ширүүн болох нь дамжиггүй. Хару башёг Кисеносато озеки ганцаараа тэргүүлэн Хакүхо, Какүрюү, Гойёдо, Котошёогикү, Икиой нар удаалж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих