Сүүлийн хэдэн сарын турш манайхны ярьж, бичих болсон гол сэдвийн нэг нь Мүүнийн шашин байлаа. Хэдийгээр манайд төдийгүй дэлхийн олон оронд түгэн дэлгэрсэн энэхүү шашны урсгалын хөгжил, үйл ажиллагааны чиглэл, гишүүдийн үзэл санааны онцлог төдийлөн шинэлэг сэдэв бус боловч хэн хүний анхаарлыг татахуйц үйл явдал богино хугацаанд өрнөөд амжив.
Гэвч энд хэн нэгний шашин шүтлэг, хэрүүл маргаан, улс төрийн пиар хийгээд тухайн шашны чиг хандлага, үйл ажиллагааны чиглэлийг зөв, буруу гэж шүүх гэсэнгүй. Харин олны анхаарлыг ихээхэн татаад байгаа энэ шашин манайд нэлээд эртнээс нэвтэрсэн христийн шашны олон урсгалын л нэг гэдэг. Мэдээж шашны гаж урсгалд шүүмжлэлтэй басхүү болгоомжтой хандах нь хэн хүний хувьд байх зүйл. Мэдээллийн энэ их өргөн орой зай, төхник технологийн боломж дундаас хэн дуртай нь хангалттай мэдээлэл олж авч, өөрсдийнхөөрөө шүүн тунгааж чадна. Магадгүй ихээхэн хэмжээний мөнгө эргэлдүүлж, томоохон үйл ажиллагаа зохион байгуулдаг учраас олон нийтийн зүгээс элдэв хардлагад өртдөг нь ч үнэн болов уу.
Тухайлбал, олон улсын соёлын харилцаа болон Ардчилсан улс орнуудын туршлага солилцох уулзалт, энхтайвны үйл ажиллагаандаа ихэвчлэн улстөрчид, парламөнтын гишүүд, олны танил алдартнуудыг оролцуулдаг юм билээ. Угтаа бол нэр хүндээ өсгөх, түүнчлэн үйл ажиллагаа болон бусад зүйлд тэдгээр улс гүрнээс тодорхой хэмжээний туслалцаа авах гэсэн маркөтингийн бодлого гэлтэй. Дэлхийн олон орны төрийн томчууд, парламөнтын гишүүд чуулсан хурал цуглаанд оролцох зардал мөнгийг нь тэд бүрэн хариуцаж, өөрийн улсаа сурталчлах томоохон боломж олгож байхад юунд нь татгалзах билээ. Жишээ дурдахад, 2011 оны арваннэгдүгээр сарын 05-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Little Angel;s" чуулган, "Дэлхийн энхийн их наадам" зэрэг цөөнгүй арга хэмжээнд оролцсон зарим улстөрчид саяхан дэгдсэн багахан хэрүүлээс болж чамгүй хэл аманд өртөөд байгаа нь нууц биш. Юутай ч хэдийнэ хуучирсан сэдвийг санаатай, санамсаргүйгээр хурцатгаж, олон нийтийн оюун санаагаар тоглох явдал сүүлийн үөд газар авч байх шиг. Хэн нэгний зөв, буруу гэхээсээ илүүтэй элдэв цуурхлын араас хэт хошууран нийгмийн сэтгэлзүйд ноцтой байдал үүсгэж болохгүй гэдгийг л дахин хэлмээр байна.
Л.НАРАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих