Хэдхэн жилийн өмнө
интернэт гэдгийг сураг төдий л сонсч байсан монголчууд өнөөдөр цахим
ертөнцийн хэрэглэгчээрээ дэлхийд өрсөлдөх дээрээ тулчихаад байж байна.
Жаахан дэгсдүүлэхэд шүү. Өнөөдөр фэйсбүүк хуудасгүй хүн Монголд бараг
алга. Бага балчир хүүхдүүдээс эхлээд хэжээл насныхан хүртэл бүгд л
хаягтай, зарим нь хэдэн ч хаягтай байж мэднэ. Түүнд бүх үйл хөдлөлөө зургаар, үзэл бодлоо илэрхийлдэг болсон. Мөн хэрүүлээ хийж, хэн нэгэнд дайх үгээ ч бичиж байна.
Твиттерийн тухайд фэйсбүүкээс арай цөөн хэрэглэгчтэй. Тэр дундаа идэвхтэй ашиглаж, минут тутамд элдэв жиргээ оруулдаг хүн ганц хоёр мянгаар л тоологдох байх. Гэхдээ л өнөөдөр фэйсбүүк, твиттерээр бусдыг "од” болгож ч болж байна. Байж суух газаргүй, газар дор ортол нь ч муулж ч болж байгаа. Эсвэл ямар ч хамаагүй сэдэв сонгож аваад, элдвээр бичээд, бусадтай хуваалцаад, түгээгээд, шуугиан болгох жишээтэй. Ерөнхийдөө фэйсбүүк, твиттерийг мэдээллийн хэрэгсэл гэдэг талаас нь ашиглахгүй, бусдыг муучлах, доромжлох, худлаа шуугиан дэгдээхэд л хэрэглээд байна. Дээрээс нь фэйсбүүкт өсвөр насныхан, залуус бараг л донтож, гэмт хэргийн хохирогч хүртэл болж байгааг цагдаагаас анхааруулах төдий мэдээлж байна.
Тийм болохоор цахим ертөнцийг "хазаарламаар” байгаа юм. Яагаад бид Хятад шиг байж болохгүй гэж. Манайхан сүүлийн 25 жил ардчилал, эрх чөлөө ярьж, эрхээ хэтрүүлж, үүргээ умартсанаас болоод өнөөгийн нийгэм ийм зах замбараагүй болчихоод байна. Ер нь нэг үндэстнээс бүтсэн манайх шиг улсад хэтэрхий их ардчилал, хэнийг ч, юу ч гэж болно гэх эрх чөлөө чухамдаа хэрэгтэй юу гэдгийг ч бодох цаг болсон.
Тийм
болохоор ядаж л сонгуулийн үеэр твиттер, фэйсбүүкийг хаачихмаар байна.
Арьсаа хамгаалаад хаах хүн олдохгүй гэж хүмүүс ярьдаг үнэн ч биз.
Зургадугаар сард ядаж хаачихвал яасан юм. УИХ-д суудалтай намууд
тохиролцоод, Засгийн газраас журам гаргаад л хаагаад хаячих. Тэгэхгүй
бол фэйсбүүк, твиттерээр хэн нэгнийг муучлах, доромжлох, гутаах үйлдэл
хэрээс хэтэрнэ. Үүн шиг тодорхой юм байхгүй. Фэйсбүүк хэдийгээр хэрэглээ
болчихсон ч гэсэн сөрөг тал нь давуугаасаа илүү гэдэг нь алхам тутамд,
өдөр бүр л харагдаж байна.
Фэйсбүүкний чатаар хүнтэй танилцаад, янз бүрээр хохирсон тохиолдол Монголд гарч л байгаа. Ер нь танихгүй хүмүүстэй найз болж, цаашлаад чатаар харилцаж, улмаар уулзсанаас үүдэлтэй гарч буй хэргүүд бий. Зурагчин гэгдэх залуу охидтой фэйсбүүкээр танилцаж, улмаар бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. Нүцгэн зургийг нь фэйсбүүкээр цацаад, охидыг орох байх газаргүй болгосон хэргүүд ч маш их байгаа. Тэгвэл сонгуулийн үеэр фэйсбүүкээр элдэв мэдээлэл тарааж, бусдын нэр хүндийг гутаах явдал маш их гарна. Ядаж байхад манайхан нам гэж талцаж, хуваагдах дуртай. Намынхаа төлөө жагсая, цуглая гээд фэйсбүүкээр уриалбал нэгдэх хүмүүс бишгүй их байгаа.
Ер
нь жаахан сэрэмжлэхэд гэмгүй л болчихоод байна. Тэгээд ч бусдыг илтэд
гутаан доромжилж, янз бүрийн мэдээлэл цацсан хүнийг олно гэвэл бүтэхгүй.
Нэг хуурамч хаяг нээгээд, интернэт кафе болгонд ороод, мэдээллээ
оруулаад яваад байвал яаж олох юм. Твиттэрийг бол бүр хаах хэрэгтэй.
Твиттерт элдэв худлаа, үнэн юм жиргээд, цалин аваад сууж байдаг нөхдүүд
дүүрлээ байна, цаана чинь. Тэгээд нэг сэдэв гаргаж ирээд, үнэн худлыг нь
ч мэдэхгүй байж шууруулахыг яана аа. Жишээ татахад, саяхан баахан сурах
бичгийн агууламжийн талаар шуурууллаа. Яг үнэндээ тэр нь сурах бичиг
биш, зүгээр л лангуун дээр худалддаг ном маягтай зүйлүүд байсан. Нягталж
харахгүй, мэдэхгүй байж баахан шууруулаад, худлаа шуугиан болгоо биз
дээ. Сурах бичиг сөхөж хараагүй, боловсролын талаар "А”-гүй гэдгээ
мэдэгдэж байгаа нь тэр.
Гэтэл хүмүүс түүнийг ойлгохгүй өлгөж аваад, цааш нь дамжуулаад, нэмэрлэж хачирлаад л сурах бичиг зохиогчдын нэр хүндийг навс унагасан. Энэ бол ямар ч мэдээллийг шалгаж, нягтлахгүй зүгээр л цааш нь тарааж болохын жишээ. Сонгууль дөхсөн энэ үед хэн нэгэн хүнийг муучлах, харлуулах гэсэн дайралтууд улам нэмэгдэнэ. Бас л баахан хуурамч хаягаар янз бүрийн мэдээлэл явуулж, зураг эвлүүлж хийх нь тодорхой. Зүгээр л нэг "олгой” толгойтой нөхөр "Тэр нэр дэвшигч луйвардсан. Ингэе тэгье” гэж жиргээд, хүмүүсийг дэвэргэвэл ямар ч үр дүн гарч магадгүй л байна. Онлайн мэдээллийг зохицуулах хууль журам байгаа ч биш. Тийм болохоор твиттер ашиглаж, бусдыг гутаан доромжлох, дайрах ажлыг хийгчид аль хэдийнэ үнэд орчихсон байна. Энэ бүхнийг таслан зогсоох хэрэгтэй. Цахим сайтууд, сонин, теливизийнхэн бусад руу хамаа замбараагүй дайрвал буух эзэн, буцах хаягтай болохоор хариуцлага тооцож болно.
Тэгээд ч хууль, журмынхаа дагуу ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн
байгууллагууд бол бусад руу үндэслэлгүй дайрах ч үгүй. Твиттерийнхэн
гээд хэдэн нөхдүүд хуушуурдая гээд л цуглачихдаг юм билээ. Өөрсдөө л
зургаа оруулсан байгаа харагддаг. Түүн шигээ элдэв зүйлд уриалбал тал
талаасаа нийлээд гараад ирэхийг үгүй гэх газар байхгүй. Хуушуурдахтай
харьцуулж боломгүй гэж зарим бодож болох юм. Гэхдээ хуушуурдах, эвсэл жагсахдаа гол нь биш, цуглах сэдэл нь л твиттер болж байгаад учир бий.
Энэ сонгууль будилаантай боллоо, тэр нам санал луйвардлаа, жагсая,
цуглая гээд уриалбал дагаж хуйлрах хэнээтнүүд твиттер, фэйсээр дүүрэн
бий. Энэ мэтээр сэрэмжлэх асуудалд ч бидэнд байна. Тийм болохоор
сонгуулийн үеэр твиттер, фэйсбүүкийг хаачихъя. Нэр дэвшигчид, тэдний
сурталчилгааг хийж байгаа нөхдүүд нь ил гарч ирээд улстөрчдөө
рекламдаг. Шударгаар, юу хийж бүтээхээ ярилцаг.
Түүнээс биш хуурамч хаягны цаана суучихаад, бие биеийнхээ тухай худал, үнэн нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл цацаад суувал юу болох билээ. Хэрвээ твиттер, фэйсбүүкийг хаахгүй бол энэ удаагийн сонгууль тэр чигтээ хэрүүлийн, гүтгэлгийн, хар пиарын чанартай л болох гээд байна. Өрсөлдөгчөө хэн илүү харлуулж, муулж чадна, тэр хүн гайгүй санал авах ч байж магадгүй. Тэнэг мессэж тараах тусмаа од болоод, зарим нь гишүүн болох шахаад байгаа биз дээ. Тиймээс эрх чөлөө хязгаарлалаа, ардчилсан улс байж энэ тэр гэсэн цөөн хэдэн хүний дайралтыг үл хайхран, сонгуулийн үеэр нь твиттер, фэйсбүүкийг хаавал таарна. Ер нь тэр цахим эрх чөлөө гэдэг чинь улс орны эрх ашгаас илүү гарах учиргүй.
Твиттерийн тухайд фэйсбүүкээс арай цөөн хэрэглэгчтэй. Тэр дундаа идэвхтэй ашиглаж, минут тутамд элдэв жиргээ оруулдаг хүн ганц хоёр мянгаар л тоологдох байх. Гэхдээ л өнөөдөр фэйсбүүк, твиттерээр бусдыг "од” болгож ч болж байна. Байж суух газаргүй, газар дор ортол нь ч муулж ч болж байгаа. Эсвэл ямар ч хамаагүй сэдэв сонгож аваад, элдвээр бичээд, бусадтай хуваалцаад, түгээгээд, шуугиан болгох жишээтэй. Ерөнхийдөө фэйсбүүк, твиттерийг мэдээллийн хэрэгсэл гэдэг талаас нь ашиглахгүй, бусдыг муучлах, доромжлох, худлаа шуугиан дэгдээхэд л хэрэглээд байна. Дээрээс нь фэйсбүүкт өсвөр насныхан, залуус бараг л донтож, гэмт хэргийн хохирогч хүртэл болж байгааг цагдаагаас анхааруулах төдий мэдээлж байна.
Тийм болохоор цахим ертөнцийг "хазаарламаар” байгаа юм. Яагаад бид Хятад шиг байж болохгүй гэж. Манайхан сүүлийн 25 жил ардчилал, эрх чөлөө ярьж, эрхээ хэтрүүлж, үүргээ умартсанаас болоод өнөөгийн нийгэм ийм зах замбараагүй болчихоод байна. Ер нь нэг үндэстнээс бүтсэн манайх шиг улсад хэтэрхий их ардчилал, хэнийг ч, юу ч гэж болно гэх эрх чөлөө чухамдаа хэрэгтэй юу гэдгийг ч бодох цаг болсон.
УИХ-д суудалтай намууд тохиролцоод, Засгийн газраас журам гаргаад л хаагаад хаячих. Тэгэхгүй бол фэйсбүүк, твиттерээр хэн нэгнийг муучлах, доромжлох, гутаах үйлдэл хэрээс хэтэрнэ. Үүн шиг тодорхой юм байхгүй. Фэйсбүүк хэдийгээр хэрэглээ болчихсон ч гэсэн сөрөг тал нь давуугаасаа илүү гэдэг нь алхам тутамд, өдөр бүр л харагдаж байна.
Фэйсбүүкний чатаар хүнтэй танилцаад, янз бүрээр хохирсон тохиолдол Монголд гарч л байгаа. Ер нь танихгүй хүмүүстэй найз болж, цаашлаад чатаар харилцаж, улмаар уулзсанаас үүдэлтэй гарч буй хэргүүд бий. Зурагчин гэгдэх залуу охидтой фэйсбүүкээр танилцаж, улмаар бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. Нүцгэн зургийг нь фэйсбүүкээр цацаад, охидыг орох байх газаргүй болгосон хэргүүд ч маш их байгаа. Тэгвэл сонгуулийн үеэр фэйсбүүкээр элдэв мэдээлэл тарааж, бусдын нэр хүндийг гутаах явдал маш их гарна. Ядаж байхад манайхан нам гэж талцаж, хуваагдах дуртай. Намынхаа төлөө жагсая, цуглая гээд фэйсбүүкээр уриалбал нэгдэх хүмүүс бишгүй их байгаа.
Нэг хуурамч хаяг нээгээд, интернэт кафе болгонд ороод, мэдээллээ оруулаад яваад байвал яаж олох юм. Твиттэрийг бол бүр хаах хэрэгтэй. Твиттерт элдэв худлаа, үнэн юм жиргээд, цалин аваад сууж байдаг нөхдүүд дүүрлээ байна, цаана чинь. Тэгээд нэг сэдэв гаргаж ирээд, үнэн худлыг нь ч мэдэхгүй байж шууруулахыг яана аа. Жишээ татахад, саяхан баахан сурах бичгийн агууламжийн талаар шуурууллаа. Яг үнэндээ тэр нь сурах бичиг биш, зүгээр л лангуун дээр худалддаг ном маягтай зүйлүүд байсан. Нягталж харахгүй, мэдэхгүй байж баахан шууруулаад, худлаа шуугиан болгоо биз дээ. Сурах бичиг сөхөж хараагүй, боловсролын талаар "А”-гүй гэдгээ мэдэгдэж байгаа нь тэр.
Гэтэл хүмүүс түүнийг ойлгохгүй өлгөж аваад, цааш нь дамжуулаад, нэмэрлэж хачирлаад л сурах бичиг зохиогчдын нэр хүндийг навс унагасан. Энэ бол ямар ч мэдээллийг шалгаж, нягтлахгүй зүгээр л цааш нь тарааж болохын жишээ. Сонгууль дөхсөн энэ үед хэн нэгэн хүнийг муучлах, харлуулах гэсэн дайралтууд улам нэмэгдэнэ. Бас л баахан хуурамч хаягаар янз бүрийн мэдээлэл явуулж, зураг эвлүүлж хийх нь тодорхой. Зүгээр л нэг "олгой” толгойтой нөхөр "Тэр нэр дэвшигч луйвардсан. Ингэе тэгье” гэж жиргээд, хүмүүсийг дэвэргэвэл ямар ч үр дүн гарч магадгүй л байна. Онлайн мэдээллийг зохицуулах хууль журам байгаа ч биш. Тийм болохоор твиттер ашиглаж, бусдыг гутаан доромжлох, дайрах ажлыг хийгчид аль хэдийнэ үнэд орчихсон байна. Энэ бүхнийг таслан зогсоох хэрэгтэй. Цахим сайтууд, сонин, теливизийнхэн бусад руу хамаа замбараагүй дайрвал буух эзэн, буцах хаягтай болохоор хариуцлага тооцож болно.
Тэгээд ч хууль, журмынхаа дагуу ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд бол бусад руу үндэслэлгүй дайрах ч үгүй. Твиттерийнхэн гээд хэдэн нөхдүүд хуушуурдая гээд л цуглачихдаг юм билээ. Өөрсдөө л зургаа оруулсан байгаа харагддаг. Түүн шигээ элдэв зүйлд уриалбал тал талаасаа нийлээд гараад ирэхийг үгүй гэх газар байхгүй. Хуушуурдахтай харьцуулж боломгүй гэж зарим бодож болох юм. Гэхдээ хуушуурдах, эвсэл жагсахдаа гол нь биш, цуглах сэдэл нь л твиттер болж байгаад учир бий.
Түүнээс биш хуурамч хаягны цаана суучихаад, бие биеийнхээ тухай худал, үнэн нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл цацаад суувал юу болох билээ. Хэрвээ твиттер, фэйсбүүкийг хаахгүй бол энэ удаагийн сонгууль тэр чигтээ хэрүүлийн, гүтгэлгийн, хар пиарын чанартай л болох гээд байна. Өрсөлдөгчөө хэн илүү харлуулж, муулж чадна, тэр хүн гайгүй санал авах ч байж магадгүй. Тэнэг мессэж тараах тусмаа од болоод, зарим нь гишүүн болох шахаад байгаа биз дээ. Тиймээс эрх чөлөө хязгаарлалаа, ардчилсан улс байж энэ тэр гэсэн цөөн хэдэн хүний дайралтыг үл хайхран, сонгуулийн үеэр нь твиттер, фэйсбүүкийг хаавал таарна. Ер нь тэр цахим эрх чөлөө гэдэг чинь улс орны эрх ашгаас илүү гарах учиргүй.
Н.Пунцагболд
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15730
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих