Монгол Улсын төрд ажилдаг, ард иргэдийн хувь тавиланг тохируулж яваа ах нар минь ээ, энэ гаднаас авч буй ихээхэн хэмжээний зээл болон өрийн бичгүүд чинь нэгэн заяатай, мөрөөдөлтэй, зорилготой Монголчууд бидний хувь тавиланд аюултай үр дүн авчрах вий дээ...
Одон орон зурхай судалдаг залуу хүний зүгээс та бүхэндээ хандаж нэгэн зүйлийг хэлэхэд эдийн засгийн ухааны хэллэгээр " default " гэгч чинь жинхэнэ утгаараа бий болох магадлал туйлын өндөр байна шүү...
Хүний бодол маш хүчтэй байдаг. Тиймээс энэ талаар хэт их сенсаац тарихыг хүсэхгүй байгаа юм. Учир нь хүн юу бодно, тэр нь биелдэг жамтай байдаг. Уг талаар чадах чинээгээрээ ганц, хоёр хүмүүст дуулгаж яваа болно.
Аливаа хүн өөрийн гэсэн сонгосон газар, он сар өдөр, цаг минутад энэхүү
4.6 тэрбум настай гариг дээр төрсөн байдаг. Түүнтэй адил улс оронч нэг
цаг хугацаанд захирагдаж дахин төрсөн байдаг.
Жишээ нь: Дундад иргэн улс 1949 оны 10 сарын 1 нд одон орон зурхай
ухаанд дахин мэндэлсэн бол, Америк улс нь 1776 оны 7 сарын 4 өөр байдаг
байхад Орос улс нь ерөнхийлөгч В.Путингээр зурлага нь гарах жишээний.
Харин Монгол улс дээр гүн судалгаа, ажиглалт хийж байхад Франц улстай
адил үндсэн хуулиараа зурлага нь гардаг юм байна.
Тэгэхээр бид 1206, 1911, 1921, 1940, 1960 биш ! Харин 1992 оны 1 сарын
13 ны өдрийн тэнгэр дахь гаригсийн байршлалыг шууд мэдэх боломжтой юм.
Үүнээс харахад 2020 онд Монгол улсын наран дээр одон орон зурхайн
ухаанд " Үндсээр нь өөрчлөх " асар хүчтэй нөлөөтэй дэлхийн ван гариг орж
ирнэ. Нар бол тухайн улсын төрийг удирддаг болно.
Мөн тухайн үеийн болох 1992 оны санчир гаригийн байрлал нь Монгол улсын
санхүү болох өөрөөс нь хоёр дахь орд дээр нь байрласан байдаг юм байна.
Харин 2020 онд санчир нь нэг цаг мөчлөгөө дуусгах буюу буцаж нэг цэг
дээрээ ирэх юм. Санчир гариг нь хаалт, боолт, хэмжээ хязгаарыг тогтоодог
нөлөөтэй байдаг.
Эцэст нь энерги, эрчим хүч судалдаг хүний зүгээс хэлэхэд 1921 оны хувьсгалын эрчим хүч нь спираль маягаар 100 жилийн дараа буюу 2021 онд дахин орж ирэх төлөвтэй харагдаж байна шүү.
Бид бүгд нэг эх оронтой, нэг заяа тавилантай, нэг мөрөөдөлтэй хүмүүс юм шиг. Энэ элдэв янзын улс төрийн " изм " үүд, энэ баахан шашны урсгалуудыг хүчээр ч болтугай цэгцэлж, нэгэн нэгэнтэйгээ хөшигний араар ч болтухай эвтэй байхыг иргэд бид чин сэтгэлээсээ хүсэх юм.
Одон орон залуу зурхайч Д.Жавхлан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих