Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т "гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” гэснээр хамтран амьдрагч гэх хүмүүс энэхүү заалтад хамрагдах этгээд мөн боловч өмнө нь хуулийг буруу тайлбарласнаас болж хамтран амьдрагчид эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөгдөж иржээ.
Хамтран амьдрагчид нь жинхэнэ утгаараа гэр бүл болж чаддаггүй бөгөөд тэд хамт амьдрахаа больсон ч гэрлэлтийн баталгаа салгах, хуулиар шийдвэрлүүлэх ямар нэгэн асуудал үүсдэггүй учраас хэзээд нэгнээ орхиод явахад бэлэн байдаг аж. Тэдний дундаас төрсөн хүүхэд албан ёсны гэрлэлтийн баталгаатай, гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэдтэй яг адилхан эрх эдэлдэг талаар тэр бүр залуус мэддэггүй.
Хамтран амьдрах хугацаанд болон хамтран
амьдраагүй ч уулзаж үерхэж нөхөрлөж байхдаа хүүхэдтэй болсон ч гэсэн та
өөрийн хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох эрхтэй. Учир нь Гэр бүлийн тухай
Монгол Улсын хууль ёсоор хүүхэд төрсөн л бол албан ёсных эсэх нь
хамаагүй эцэг, эхэд нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах,
тэжээн тэтгэх эрх автоматаар үүсдэг.
Нэг нас хүрээгүй хүүхдэд тэтгэлэг тогтоолгох боломжгүй гэж хүмүүс
төөрөгддөг. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэр бүлд төрсөн хүүхэд нэг
нас хүрээгүй бол шүүх гэрлэлтийг цуцлахгүй талаар заасан болохоос биш
энэ нь гэрлэлтийн баталгаагүй, цаашид хамтран амьдрах боломжгүй
хүмүүсийн хувьд хамааралтай ойлголт биш юм.
Хамтран амьдрагч гэр бүл салахад 95 хувийг хохирогч эмэгтэйчүүд, үлдсэн 5 хувийг эрчүүд эзэлдэг байна.
Э.Сайнзаяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих