Шинээр үүссэн ЭМХ-ээс УИХ-д дүн тавих сонгочдын цуглааныг Тусгаар тотнолын талбайд зохион байгуулахаарэ зохих зөвшөөрлийг авч бэлтгэл ажлаа хангаад байна. Цуглаанд УИХ-ын дарга З.Энхболдыг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд УИХ-ын үйл ажиллагааны талаар тайлан тавиулж, иргэд сонгогчдын саналыг сонсох юм. Мөн цуглаааны үеэр УИХ-ын үйл ажиллагааны талаар сонгогчдын саналыг хурааж дүнг олон нийтэд танилцуулах юм.
Эвлэн мандуулах хүч хөдөлгөөнөөс өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдыг ‘’УИХ-д дүн тавих сонгогчдын нэгдсэн цуглаан’’-д хүрэлцэн ирэхийг урьсан албан бичгийг УИХ-ын Тамгын газрын дэд даргад гардуулан өгсөн. Цуглааны үеэр УИХ-ын үйл ажиллагаанд иргэд сонгогчид дүн тавьж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бөгөөд урлаг соёлын одод, дуучид, яруу найрагчид үгээ хэлж, эх орны сэдэвтэй ая дуугаа өргөх, яруу найргаа унших хүсэлтээ илэрхийлсээр байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөн сурталчлахаа илэрхийлсэн юм .
Цуглааныг бүрэн эхээр нь ТМ телевиз орон даяар шууд дамжуулан мэдээлнэ.
Н.Сүрэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих