Тангараг өргөх ёслол боллоо:
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Батсүрэнгийн Догмиддорж Монгол Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигаар батлагдсан "Прокурорын тангараг” өргөх журмын дагуу 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тангаргаа өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагааг аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Ууганбаатар нээж, ахмад прокурор Тамгын хэлтсийн дарга Ц.Цэрмаа удирдан явуулав.
Дээрхи арга хэмжээнд аймгийн Прокурорын газрын прокурор, ажилтнууд болон Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Л.Ариунбат, Шүүхийн шинжилгээний албаны дарга дэд хурандаа О.Баярбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Э.Бямбадорж нар хүндэтгэл үзүүлэн оролцож, байгууллагаас шинээр томилогдсон прокурорын цаашдын ажилд нь амжилт хүсэж, дурсгалын зүйл гардууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих