ХХААЯ-аас санаачлан, ХААИС, ШУТИС-тай хамтран өнөөдөр буюу 2016 оны 3 сарын 23-ны өдөр Корпорэйт зочид буудалд зохион байгуулж байгаа ХХАА-н салбарын Шинжлэх ухаан, Технологи, Инновацийн Үндэсний чуулган үргэлжилж байна. Чуулганы хөтөлбөрийн дагуу Үндсэн илтгэл болон Мал аж ахуйн салбар, Газар тариалангийн салбар, Хүнс үйлдвэрлэлийн салбар гэсэн 4 хэсэгтэйгээр илтгэлүүд хэлцүүлэгдэх юм байна.
Яг одоо Мал аж ахуйн салбарын илтгэлүүд хэлэлцэгдэж байна. Дөнгөж сая ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг "Мал аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” сэдвээр илтгэл тавьлаа. Түүний илтгэлд олны сонирхолыг татсан хэд хэдэн асуудал хөндөгдсөн байна. Тухайлбал "Монголчууд бид өөрсдөө Мал эмнэлгийн эм, эмийн бүтээгдэхүүн чиглэлээр олон төрлийн нэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Түүнчлэн МАА, Эрдэм шинжилгээний хүрээлэн дээр малын тэжээл болон амин дэмтэй холбоото бүтээгдэхүүн үйлдвэрлэж, практикт нэвтрүүлэн тодорхой амжилт гаргаад байна…, цаашдаа Мал аж ахуйн салбарын Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн дэргэд Малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд ажилладаг жижиг дунд үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжин ажиллах нь энэ чиглэлд бодитой үр дүнд бий болгох бололцоотой гэсэн саналыг дэвшүүлж байлаа.
Харин Монголын Махны Холбооны гишүүн, Тиреком ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Доржпалам "Монголын малын махыг гадаад улс орнууд авахгүй байгаа нь нэг талаас малын гаралтай элдэв халдварт өвчин байгаа гэж хардагтай холбоотой бол нөгөө талаас төрийн бодлого алдаатай байгаатай холбоотой гээд ОХУ-ын холбогдох газрууд бидэнд хандан танай мал эмнэлгийн байгууллагад итгэхгүй байна гэдгэ эил далд хэлдэг.Цаашид бид МАА-ын гаралтай бүтээгдэхүүнд тавих хяналтын тогтолцоог зөв гольдролд оруулах чиглэлд илү анхаарч ажиллах ёстой” гэсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих