МАХН-аас өчигдөр мэдээлэл хийж ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба болон УИХ-ын гишүүн Л.Цог нарыг "донгодох" талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр Г.Шийлэгдамба өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан намын нөхөддөө хандан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Намайг болон намын зарим хүмүүсээ донгодох талаар МАХН-ийн нөхөд маань өчигдөр хэвлэлээр мэдэгдлээ. Би амьд байгаа. Гагцхүү тэгээд дуугүй байж, миний талаар хэн нэгэн юу гэж хэлж, бичиж байгааг харж мэдсээр байна. Харин өнөөдөр ганц нэг зүйлийг бичье гэж бодлоо. Миний хэлж, тавьж буй асуудал бүгд үнэн юм. Итгэж үнэмшихгүй байгаа хүмүүсийн хувьд "Цензүргүй яриа" нэвтрүүлгийг дахиж үзэж болно. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Монголын ирээдүйн улс төрийн ямарч намын амьдралд ийм асуудал үүсдэггүй байх ёстой. Эцэст нь хэлэхэд энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн тохироо байхгүй, миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй..." гэсэн байна.
Г.Шийлэгдамба нь өнгөрсөн арваннэгдүгээр сард албан өрөөнөөсөө их хэмжээний мөнгөтэйгээр АТГ-т баригдсан юм. Үүнийгээ тэрбээр "намын санхүүжилтэд авсан. Өмнө нь авсан мөнгөө Н.Энхбаяр даргад өгсөн. Энэ мөнгөө ч бас өгөх гэж байсан. Н.Энхбаяр дарга санхүүжилт олж ир гэдэг байсан. Үгүй бол ажлаа өг гэж хэлж байсан" гэх зэргээр тайлбарласан. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр уг асуудлыг үгүйсгэж байгаа. Тэгвэл яг одоо Г.Шийлэгдамба болон Н.Энхбаяр хоёрыг хоёуланг нь АТГ-аас шалгаж байгаа юм.
Г.Лхагваа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих