Аймгийн Боловсрол соёлын газар, аймгийн уртын дууны холбооноос зохион
байгуулж, аймгийн ЗДТГ, ХДТ, Хэрлэн сумын ЗДТГ,ШУ-ны академийн хэл
соёлын хүрээлэн, СУИС, Хөгжим бүжгийн коллеж, Нүүдлийн соёл иргэншлийг
судлах олон улсын хүрээн дэмжиж Хэрлэнгийн барьяа 1090 уртын дуучдын
сургалтыг зохион байгуулж эхлээд сургалтууд явагдаж байгаа.Соёл
уламжлалаа хадгалах,түгээн дэлгэрүүлэх, түүх соёлоороо бахархах, соёлын
өвийн боловсролыг дээшлүүлэх , өвлөх зорилгоор 6-н сарын хугацаанд газар
дээр нь бүсчилсэн хэлбэрээр энэ сургалтыг явуулахаар төлөвлөсөн бөгөөд
эхний 2 сургалт Цагаан-овоо, Чулуунхороот суманд зохион байгуулагдаж
250 гаруй ардын авьяастан хамрагдсан юм. Харин төслийн дараагийн 3,4-р
сургалт Хэрлэн суманд зохион байгуулагдаж ардын авьяастанууд хамрагдсан
байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр Хэрлэнгийн барьяа дууг 1090-н ардын
авьяастанууд Дорнод монголын ая дангаар дуулж баяр наадмаар олны хүртээл
болгох юм.Хэрлэнгийн барьяа дуу нь төрт ёсны их дуу бөгөөд Хэрлэн гол
1090 км урсдагаас төслийг Хэрлэнгийн барьяа 1090 хэмээсэн
байна.Сургалтыг аймгийн боловсрол соёлын газрын мэргэжилтэн уртын дууч
МУСТА Идэрбат удирдан явуулж байгаа юм.Төслийг аймгийн Засаг даргын
зүгээс нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд дэмжин
ажиллаж байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15848
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих