Улз голын сав газрын хамгийн том ус ашиглагч болох холимог металийн Шинь
Шинь ХХК нь хаягдлын далан сэтэрсэн асуудлаар 2012 оноос хойш үйл
ажиллагааг нь түр зогсоогоод байсан болно. Хаягдлын далангийн
шинэчлэлийн ажил дуусах шатандаа орж 5 сарын сүүлээр улсын комисст
хүлээлгэн өгч, ашиглалт, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаагаа эхлэх
гэж буйтай холбоотой Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн,
УГСГЗахиргаа, аймгийн МХГазар, БОАЖГазар, ГЗББХБАлба зэрэг харьяа
агентлагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй
ажлын хэсэг газар дээр нь очиж далангийн барилгын явц, уурхайн болон
баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, Монгол ажилчдын ахуй нөхцөлтэй
танилцаж, холбогдох заавар зөвлөмжийг өгч, харилцан хамтын ажиллагаа,
тэр тусмаа ус, байгаль орчины хамгаалалт, орон нутгийн хамтын
ажиллагааг дэмжиж нэн тэргүүний зорилго болгон ажиллахаар санал
солилцож, 2 талаасаа ажлын хэсэг гарган хамтын ажиллагааны төлөвлөгөө,
хөтөлбөр, гэрээ боловсруулахаар боллоо. Шинь Шинь ХХК нь Улз голын сав
газрын гүний усны томоохон нөөц Сэвсүүлийн ордыг эзэмшиж үйл ажиллагаа
явуулдаг юм. Энэхүү Сэвсүүлийн гүний усны орд нь Улаанбаатар ордын
дараа орох цэвэр усны томоохон нөөцтэй. Улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар нээсэн уг ордын нөхөн төлбөрийг тус компани тодорхой
графикийн дагуу төлж эхлээд байгаа бөгөөд 2015 онд 10 хувийг нь төлсөн.
Мөн усны төлбөрт 100 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн болно. Энэхүү
компанийн үйл ажиллагаа сэргэснээр усны төлбөрт 300-400 сая төгрөг нэмж
төвлөрүүлэх нөхцөл бүрэлдэх юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15850
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих