Д
орнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон мөрний зүрхэн арал хэмээх өвөрмөц нэгэн тогтоц бүхий газар бий. Эртний түүх домогт Ульхан уулыг ороон урссан энэхэн тохойг Ононгийн таван салаа хэмээн нэрлэсэн нь ёстой л нүдээ олсон ажээ. Үнэхээр л дуунд өгүүлдэг аралтай тохойдоо умбасан алтанхан Онон энд угалз хээ мэт мушгиран, хөврөн урсана.
Ульхан уулын зүүн доохонд голын ус салаалан тохойрч их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг олон хүн "Онон мөрний зүрхэн арал” хэмээн нэрлэж заншжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15858
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих