Явган аялал зохион байгууллаа:
Дорнод аймгийн Прокурорын газрын биеийн тамир, спортын салбар зөвлөлийн 2016 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус газрын нийт прокурор, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны ажлын алжаалыг тайлах, бие бялдарыг чийрэгжүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, орон нутгийнхаа түүх, дурсгалын газруудтай танилцах зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07-10 цагийн хооронд "Эрүүл агаар-Эрч хүч” сэдэвт явган аялалыг зохион байгууллаа.
Аялалыг Чойбалсан хотын төвд байрлах "Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас эхэлсэн бөгөөд Хэрлэн голын эрэг хүртэл байгуулагдсан Хөлөнбуйрын гудамж, алдарт зураач П.Мэлс агсны дурсгалд зориулсан хөшөө болон Ардын зураач Д.Амгалангийн зурсан "Ээжээ сайн байна уу” зургаар бүтээгдсэн хөшөө зэрэг түүхт дурсгалын газрыг үзэж сонирхсоноос гадна Хэрлэн сумын 1 дүгээр багийн Бунхан толгойд байрлах Зөвлөлтийн алдарт нисгэгчдийн мөнхийн дурсгалд зориулж босгосон "1939 он Халхын гол”-ын хөшөө хүртэл нийт 10 километр явган аялаж, тус арга хэмжээний хүрээнд 3 төрлийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих