Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоормжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгох сургалтыг 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт зохион байгуулна. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм.
Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна. Орон даяар явагдах энэхүү сургалт өнөөдрөөс Төв аймагт эхлэж байна.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15872
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих