Палмира хотын миныг цэвэрлэхийн тулд Сирийн засгийн газрын хүсэлтийн дагуу Оросын Зэвсэгт хүчний Олон улсын минын төвөөс Сирид хүрэлцэн очих аж. Тэд тун удахгүй Хмеймим агаарын баазад очих болно гэдгийг албаныхан хэлж байна.
ОХУ-ын агаарын хүчний дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд ЮНЕСКО-ийн өвд бүртгэгдсэн эртний түүхт Палмира хотыг ням гарагт чөлөөлсөн юм.
Энэ нь Сирийн ерөнхийлөгч Башар Ассад болон Орос улсад том ялалт. Гэсэн хэдий ч Палмира хотыг чөлөөлсөн явдлын тухай өрнөдийн орнуудын зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй, нам жим байна.
Террорист "Лалын улс” бүлэг Палмира хотыг өнгөрсөн оны тавдугаар сард эрхшээлдээ оруулсан юм. Уг хотыг сэргээн босгоход таван жилийн хугацаа шаардагдана.
И.МӨНХЦЭНГЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих