Зам тээврийн сайд М.Зоригт өнгөрсөн долоо хоногт БНСУ-д ажиллаад ирсэн. Тус баг БНСУ-ын "Хьюндай" компанид очиж, уулзалт хийн, АСЕМ-ын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчлэх автобусны техникийн нөхцөлийг ярилцаж, гэрээ хийхээр болжээ. АСЕМ-ын зочдод үйлчлэх автобусуудыг "Экзим" банкнаас авч байгаа 5.5 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр авах юм. Анх 50 автобус авахаар ярилцаж байсан ч 5.5 сая ам.доллароор 43 автобус авах үнийн тооцоо гаргажээ. Автобусуудыг АСЕМ болохоос нэг сарын өмнө оруулж ирнэ. Харин жолооч нарыг сургах, автобусуудыг хадгалж, хамгаалах, маршрут тогтоох, зочид төлөөлөгчдөд үйлчлэх ажлыг Авто тээврийн үндэсний төв хариуцан ажиллана.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15900
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих