БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй "Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Отгондалай дөнгөж сая Катарын боксчин Ерскер Хакантыг буулган авч хүрэл медалийн болзол хангалаа.
Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, удаах тойрогт Иракийн тамирчин Аммар Жаббар Хассаныг 3:0-ээр ялж, шөвгийн наймд үлдсэн билээ. Одоо тэр хагас шигшээ тоглолтод ялвал олимпийн эрх халаасална.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15902
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих