2000 оны эхэн үеэр театрын тайзнаа хамгийн их шуугиан тарьсан "Би эрчүүдийг хүснэ" , "Шөнө дундын бүжиг", "Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг" , "Стриптиз блиюз", "Нэг л уучил", "Тэмүжин", "Жамуха" зэрэг драмын жүжгүүд, "Чингис хаан" рок- дуурь, "Зун орсон цас", "Найрын ширээний ууц", мюзикл, "Үлэмжийн чанар" дуулалт жүжгүүдийн найруулагч, мөнхийн хэвлэл мэдээллээс зугтаагч Наваанжанцангийн Болдыг сэтгүүлийнхээ хойморт урилаа. Анхандаа ихээхэн дурамжхан байснаа сэтгүүлийн нэрийг хэдэнтээ асууснаа зөвшөөрөв. Ингэж нэг бид хоёр ярилцаж эхлэв.
-Сайхан өвөлжиж байна уу? Ойрын хэдэн жилдээ тухтай уулзаж амжсангүй. Мэнд устай л явлаа шүү!
-Сайхан өвөлжих гэж байна. Монгол тооллоор чинь 12-р сарын 22-ноос өвлийн улирал эхэлдэг шүү дээ. Өвлийн бэлтгэлээ сайн хангасан. Дэлхийн цаг агаар хүмүүн биднийг дагаад хувьсан оөрчлөгдөөд учир нь олдохгүй болж. Бид өөрсдөө их ааш аягтай амьдраад ч байгаа юм уу.-Таныг олоход тун хэцүү үргэлж ажилтай байх юм, бас үргэлж хэвлэлийнхнээс хол байхыг боддог бололттой.
-Миний хүмүүст хэлдэг ийм үг байдаг юм. "Магад би зуун жил хөдөлмөрлөж мартагдсан ганц өдөр нь мөнх амрана" гэж, Бид чинь газар дэлхийд тун багахан хугацаагаар ирсэн юм чинь ажиллахгүй юу хийхсэн билээ дээ. Тэгээд ч хамгийн дуртай ажлаа хийж байхад үүнээс илүү аз жаргал гэж хаана байхав. Хэвлэл мэдээллийн хувьд хийх ёстой зүйлээ хийж байхад юугаа ярихсан билээ. Одоо цагт бүгд л хэвлэлийн баатар болохыг мөрөөддөг болж, шал утгагүй юм.-"Мартагдсан ганц өдөр-мөнх амрана" гэдэг үг чинь сайхан санагдлаа бас үнэн үг юм. Театр үнэхээр цаг, наргүй ажилладаг газар. Та чинь москвагийн театрын дээд сургууль....
-Үгүй, үгүй, би Киевийн театр урлагийн дээд сургуулийг төгссөн. Нөгөө. алдарт "Арслан" Г. Доржсамбуу , Б. Баатар найруулагч нарын төгссөн сургууль. Миний багш нар чинь жинхэнэ урлагийн бурхад байлаа. Киевийн дуурь,оперетта, драмын театрын хамгийн алдартай найруулагчид байсан.-Тэгээд л таны жүжгуүдэд их олон дуу, бүжиг байдаг байх нь... Театрын найруулагч хүн яагаад чуулгад ажиллах болов.
-Драмаас гаргасан шалтгааныг өнөөгийн театрын удирдлагууд сайн тайлбарлана байх. Би бодохдоо үзэл бодол нийлсэнгүй гэж ойлгодог. Чуулгын тухайд ах нь дэд захирлын албан хашдаг, хажуугаар нь найруулагчийн ажлаа хийдэг. Тод жишээ нь "Үлэмжийн чанар" дуулалт жүжиг. Манай чуулгад монголын хамгийн олон хөгжимчид, бүжигчид, дуучид байдаг. Бүгд залуучууд. Ямар гайхалтай эрч хүч, авьяас билиг энд ундарч байдаг гэж санана. Ийм хамт олны дунд амьдарч, бүтээл туурвилаа хийнэ гэдэг гайхамшиг биш гэж үү. Театраас гарчихвал найруулагч биш гэж хэн хэлсэн юм. Би насан туршдаа найруулагч шүү дээ, хаана ч уран бүтээлээ туурвиж болно.-Та сургууль төгсөөд Дорнодын театрт хувиарлагдан очиж ажилласан. Таны тавьсан жүжиг, концертын бараг ихэнх бүтээл намын үзэл сурталд нийцэхгүй гээд бөөн асуудал болдог байсныг би сайн мэднэ.
-Дорнодын Театрт ажилласан миний 4 жил бол нэг намын үзэл суртлын эсрэг, хүнд сурталтай намын дарга нартай хийсэн уран бүтээлчийн тэмцлийн жилүүд байлаа. Намын дарга нарыг шүүмжилсний төлөө, намын сонин хэвлэлүүдэд бичигдэж, шоронд орж, / ердөө л уран бүтээлээ хамгаалсны төлөө шүү дээ/ эцэст нь 1989 оны 9 сард намын хорооны хурлаар театраас хөөгдөж байлаа.-Тэр оны 12сард болсон Дорнодын ардчиллын анхны цуглаан дээр таны хэлсэн цогтой үгийг хүмүүс мартаагүй ярьдаг юм?
-Тиймээ бидний хэсэг залуучууд Дорнодын ардчилсан хувьсгалын галыг асаагчид байлаа. Харамсалтай нь "Ардчилсан хувьсгал" ганцхан хотод болсон мэт түүх бичигдэх болж. Хотын анхдагчид бүх л гавъяаг өөрсдөө наах болж. Харин ч тэр үед хөдөө орон нутгийн олон түмнийг сэхээн сэнхрүүлэхэд маш их хэцүү байсан юм шүү. Бүгд айдастай амьдарч байсан. Хэрвээ тэр үед Дорнод, Ховд, Хөвсгөл гурван аймагт ардчилалын тулгын гурван чулуу болж бид босгоогүй бол ямар байх ч юм билээ, хэн мэдлээ!!!-Тэр үеийн анхны хараацайнууд, удирдах зөвлөлийн гишүүд та нар уулздаг биз дээ?
-Үгүй, одоо тэд маань хаана явааг мэдэхгүй байна. Дараа үеийн залуус биднийг дурсах ч үгүй юм. Бодвол түүхийг өөрөөр бичсэн байлгүй. Болдогсон бол ерөнхийлөгч маань энэ гурван аймгийн хамгийн анхны хараацайнууд, удирдах зөвлөлийн гишүүдийг цуглуулж уулзаад халуун дотно яриа өрнүүлбэл хичнээн баярлахсан. Ганц, ганц байр өгсөн ч яахав дээ.-Танд албан тушаал авах боломж байгаагүй гэл үү?
-Дүү минь, би чинь мөнхийн ганцхан мэргэжилтэй. Энэ бол найруулагч. Энэ л миний амьдрал , бас үхэл минь. За энэ улс төрийн яриагаа цэглэе.-Бид хэр амьдарч байна гэж бодож байна?
-Монголчууд бид бор зүрхээрээ энэ 20 гаруй жил амьдарч байна. Сүүлийн үед дээдсүүд маань өнгөрсөн 20 жилээ жаахан буруу замаар явсан гэж ярих боллоо. Түмний төлөө төрд суучихаад юун сонин юм яриад байнаа гэж бодох болов. Хэний алдаа болж байна. Ард түмэн бидний алдаа гэж бодоод байгаа юм биш биз. Ёстой солиор гэж хэлнэ.-Таныг жаахан нервтүүлээд эхлэв үү?
-Яах гэж ардчилсан хувьсгалыг хйисэн юм. Ардчилалын үнэт зарчим бол хуулийн хүрээнд хувь хүний эрх чөлөөг олгох , эдлүүлэх. Одоо байгаа
байдлаа хар, яг социализмаараа, хэдэн биенээ шагнаж магтсан, тэр нь бас болоогүй социализмын үеийн одон тэмдэгнүүд, ядуурал улам газар авсан. Зах зээлийн ямар ч ойлголтгүй юм шиг амьдарч байна. Төр эргүүлээд юмаа мэдэлдээ аваад л .. Ёжилон хэлбэл феодалийн үеийн ноёд баячууд, үгээгүй ядуучуудаар Монгол орон дүүрлээ.
-Таны шагналын тухай хэлсэн үнэн үгийг Ж.Нэргүй ахаас сонсож байсан
- "Гавъяат болоогүй хүн моодонд орох цагаар" гэдэг үгүү. Би сүүлийн үед монголчуудаа ойлгохгүй болоод байгаа. Хөгшчүүл нь гомрохсон, залуучууд нь атаархсан. Сэтгэлээсээ ажил хийдэг хүн олдохоо болилоо. Шагналд зориулж ажиллаж байна. Уул нь бид бүгдээрээ энэ Монголдоо өртэй баймаар юм. Монгол улс маань хүчирхэг болвол тэр шагнал биз дээ.

-Удахгүй шинэ он гарлаа. Таниар болон танай чуулгаар уран бүтээлийн олз омог арвин биз дээ.
-Сайхан асуулт тавилаа. Улиран буй ондоо манай чуулга "Сүнжидмаа" дуулалт жүжгээ 30 жилийн дараа сэргээн тавьж, хүүхэд багачууддаа зориулж "Эрх цагаан унага" хүүхдийн дуулалт жүжиг бүтээн, ах нь үе үеийн алдартай дуучид, өнөө цагийн өнгийг тодорхойлж байгаа дуучдынхаа түмэнд түгсэн дуунуудаар "Гурван цагийн орчил" дууны концертоо хийж үзэгч олондоо өргөн барилаа. Оны сүүлчийн уран бүтээл, "Монголын их хатад" бүжгэн туульсын / эх зохиолыг нь Н.Болд найруулагч бичсэн. Сурв/ нээлт энэ өдрүүдэд болж байна.

-Та олон яруу найрагч найз нартайг би мэднэ. Та ч сайхан хүндэлж нөхөрлөдөг шүү!
-Яруу найраг миний ганцаардлыг нөхөж, надад шинэ эрч хүч, онгод бэлэглэдэг.Олон найрагч найз нар маань бурхны оронд заларч, олон найрагч найз нарынхаа шинэ шүлгүүдийг шимтэн уншиж жаргалтай амьдарч байна. Зуун худлаа сонин уншсанаас ганц бадаг гайхамшигтай шүлэг унших нь илүү гоё.

-Амьдралын мөн чанар юу вэ?
-Чи анзаарсан уу? миний ширээн дээр яруу найрагч Д.Баттогтохын шүлэг байгааг. Тэр дэндүү залуугаараа тэнгэрт гарсан.
"Өөлөн сар өнхөрч ойчоод нуур болно.
-Чи анзаарсан уу? миний ширээн дээр яруу найрагч Д.Баттогтохын шүлэг байгааг. Тэр дэндүү залуугаараа тэнгэрт гарсан.
"Өөлөн сар өнхөрч ойчоод нуур болно.
Өндөр тэнгэр даарч хоноод өглөө босоход өвөл болно.
Өвгөн жимс тасарч унаад өвдгөн бие нь бурхан болно.
Өөрөө би хальж одоод
Өвснөөс ч илүү өвс
Навчнаас ч илүү навч
Чулуунаас ч илүү чулуу болно."
Ерөөсөө энэ бол хүмүүний амьдрал, нөгөө одонгоос чинь илүү, хүний амьдралын хамгийн том шагнал энэ ш дээ. Хүн өөрөөрөө л бай, өөр юу ч хэрэггүй. Би найруулагч гэсэн нэг л алдар цолтой Н.Болд гэх энэ эрхэмтэй олон сэдвээр ярилцмаар байвч сэтгүүлийн хуудас тоотой. Ямар ч байсан ярилцлаа. 15 жилийн өмнө уулзахад ийм л байсан. Одоо яг хэвээрээ. Өөрчлөгдсөн зүйл гэвэл тэргүүнд нь хэдийн цас хаяжээ. Цаг хугацаанд хүн өлгийдүүлдэг бол харин эсрэгээр Болд ахаас улам л дүрэлзэн, оргилсон "эрчис" мэдрэгдэж байлаа. Тэр шагналаа сэтгэлдээ үүсэх "шинэ санаа" гэж ойлгож, мөрөөдлөө "урам зориг" болгон дуүлэх хүчит бүргэд мэт санагдасныг нуух юун.

Ярилцсан: Г.Амарбаясгалан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1592
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих