УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4, 1661.3 зүйл ангиар ял сонсгож яллагдагчаар татсан бөгөөд яллагдагчийн хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг прокуророор дамжуулан, шүүхэд гаргасан байна. Шүүх хүсэлтийг нь хүлээн авч, батлан даалтад гаргахаар болжээ. Түүнийг "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын хэрэгт холбогдуулан ШШГЕГ харьяа хорих 461 ангид сэжигтнээр татан цагдан хорьсон юм.
Т.Гэрэл

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих