"Лалын улс” бүлгийн эсрэг тэмцэлд Москва гол анхаарлаа хандуулсаар байгаа тухай нэмж дурджээ.
"Орос улс "Лалын улс” бүлгийн эсрэг ажиллагаанд голлон анхаарч байгаа нь тодорхой байна. Энэ бол сайн хэрэг гэж бид бодож байна” гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Питер Кук Вашингтонд хийсэн мэдэгдлийн үеэр хэлсэн байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри Оросын ерөнхийлөг Путинтай уулзахдаа АНУ-ын стратегийн ашиг сонирхолд Орос улс дэмжлэг үзүүлж буйг онцолсон байдаг.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 30-аас эхэлсэн Оросын Сири дэх агаарын ажиллагаанд АНУ болон өрнөдийн орнууд шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Тэд террорист бүлгийг биш АНУ-ын дэмжлэгтэй сөрөг хүчнийхэнд цохилт өгч байна гэж ОХУ-ыг буруутгаж байсан билээ.
Энэ сарын дундуур Путин Сириэс цэргийн гол бүрэлдэхүүн хэсгийг гаргасан юм.
Хамгийн сүүлд Оросын агаарын хүчний дэмжлэгтэй Сирийн цэргүүд Палмира хотыг террорист "Лалын улс” бүлгээс чөлөөлсөн билээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих