ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗРААС 2014 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 01-15-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
Төрөлх Чойбалсан хотдоо эрүүл, цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор жил бүрийн 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарыг дуустал "Эрүүл хот” аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ оны аяны нээлтийг 04-р сарын 05-ны ханш нээх өдрөөр Хэрлэн голын эрэг Цэцэрлэгт хүрээлэнд лус савдаг, гол усаа аргадан ном уншуулах, урлагийн номер үзүүлэх зэргээр хийв.
Их цэвэрлэгээнд 62 байгууллагын 1546 ажилтан, оюутан, сурагчид, 189 өрхийн иргэд оролцон нийтийн эзэмшлийн зам талбайн 456 м3, голын эргийн ногоон байгууламжийн 80 м3 хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэлээ.
Мөн гэр хорооллын эгнээ гудамжны хооронд үүссэн хог хаягдлыг багийн иргэдээр цэвэрлүүлж, ачиж тээвэрлэх зардалд 3370,0 мян төгрөг зарцуулж, 20 хүнийг түр ажлын байраар хангалаа.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хотын Намын хорооны дэд дарга Жао Чин Сун тэргүүтэй төлөөлөгчид 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд Чойбалсан хотод ажиллаж, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах талаар "Санамж бичиг” байгуулав. Рашаан хотоос хамтын ажиллагааны илэрхийлэл болгон цэцгийн үр, нарс зэрэг модны суулгац нийлүүлэхээр тохироод байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүргийн Засгийн ордны Гадаад харилцааны албаны дарга Шү Хай Чан нар 04 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд Чойбалсан хотод айлчиллаа. Уг айлчлалын үр дүнд 2010 онд тус хотын хөрөнгө оруулалтаар баригдсан усан оргилуурын хэвийн үйл ажиллагааг ханган 5 ширхэг мотор өгөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Аймгийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу сум, хот хоорондын хүн болон ачаа тээврийн автомашин зорчдог зам, гүүрүүдэд тогтмол үйл ажиллагаатай эргүүл, хяналтын постыг ажиллуулж эхлээд байна. Зүүн гүүр, модон гүүр, Улаанбаатарын замд гаргасан гурван пост нь тээврийн хөдөлгөөнд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, малын хулгайтай тэмцэх, байгаль орчин, гамшгаас хамгаалах, мал, махны худалдаа эрхлэгчдийн тээвэрлэлтэд хяналт тавих зэрэг олон талын ач холбогдолтой. Сумаас Хяналтын пост байгуулах, тэдгээрт ажиллах Олон нийтийн байцаагчдын урамшуулалд нийт 17.8 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэлээ. Байнгын хяналтын пост ажиллахтай холбогдуулан аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 04 дүгээр сарын 11-ний өдөр олон нийтийн байцаагч нарт зориулсан сургалт зохион байгуулж, тээврийн хэрэгсэлд хяналт үзлэг хийх, малын гарал үүслийн гэрчилгээг хянах талаар мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өглөө.
3 дугаар сард зохион байгуулсан Иргэдтэй уулзах өдрөөр 50 дугаар байрны оршин суугчдаас ихээхэн гомдол санал тавьсныг шийдвэрлэж, нэн шаардлагатай подвалийн шугамын засвар үйлчилгээний материалын зардалд 3,0 сая төгрөг зарцууллаа. Мөн 5 дугаар багийн 12 дугаар цэцэрлэгийн харъяа гэр цэцэрлэгийг хэвийн ажиллуулахад дэмжлэг үзүүлж 400,0 мян, 2 дугаар багийн ногоочдын бүлгийн орон байрны нөхцөлийг сайжруулахад 689,5 мян төгрөгийн тусламж үзүүлэв. Хүнд өвчний улмаас эмчилгээний зардлын тусламж хүссэн 13 иргэнд 1370,0 мян, шинээр мэндэлсэн 3 ихэр хүүхдэд 1500,0 мян төгрөг тус тус шийдвэрлэв.
Сумын Засаг даргын 2010 оны А/196, 2011 оны А/125 дугаар захирамжуудын хэрэгжилтийг хангах, зөрчил дутагдлыг арилгуулах, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг хотоос гаргах, зориулалтын бус газарт арьс шир, түүхий эд авч буй иргэдийг төвлөрсөн цэгт байршуулаххяналт шалгалтыг 04 сарын03-ныөдрөөс эхлэн 4 ажлын хэсэг тус бүр 5-6 удаа хийлээ. 8багийн 121 айл өрхөд малаа хотоос гаргах мэдэгдэл өгч, 23 ченжийн обьектыг хааж, хаягийг авахуулсан байна. Энэ хугацаанд 11 өрх малаа хотоос гаргалаа.
"Архидан согтуурах, мал хулгайлах гэмт хэрэгтэй бүх нийтээр тэмцэж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье” сургалт, зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, сумын Засаг дарга Ж.Энхцэцэг нар оролцож, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2013 оны тайлан тавилаа. Тус сумаас өнгөрсөн онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх, олон нийтийн байцаагчдыг эргүүл хяналтад гаргах зэрэг үйл ажиллагаанд 81.0 сая төгрөгийг зарцуулсан болно.
Сумын Иргэний танхимд багуудын нутаг дэвсгэрт, хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгуулсан "Спортталбай”-н ашиглалт, хамгаалалт, түүнд хяналт тавих асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгээс Спорт талбайн ашиглалт, хамгаалалтыг сумын Засаг даргын Тамгын газар, засвар арчлалтыг Гэрэл сэтгэмж ОНӨҮГ-т хариуцуулахаар шийдвэрлэв.
Иргэний танхимын 7058-3131 нээлттэй утсандэнэ хугацаанд иргэдээс 15 санал, гомдол, хүсэлт гаргасан бөгөөд золбин нохойн асуудлаар 1, агаарын болон орчны бохирдол, хог хаягдалтай холбоотой 8, СӨХ-ны үйлчилгээний асуудлаар 2, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн асуудлаар 1, автотээвэр, замын асуудлаар 2, хот тохижилттой холбоотой 2 гомдол, хүсэлт ирсний шийдвэрлэлт 80 хувьтай байна.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэрлэн сумын Хурал, Тамгын газар, багийн ажлын алба, ОНӨҮГ-уудын үйлажиллагаатай танилцах, туршлага солилцох ажлаар ирсэн. Дээрх төлөөлөгчидтэй хот төлөвлөлт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн талаар харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллах, газар чөлөөлөлт, хотоос мал гаргах асуудлаар тэдний туршлагаас судлахаар боллоо.
Тус сумын 10 багийн ажлын алба нийт 1032 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж,аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст169, Улсын бүртгэлийн хэлтэст 136 өргөдлийг уламжлан, 609 иргэнд багийн Засаг даргын болон оршин суугчийн тодорхойлолт олгож, иргэдэд хэрэгцээ шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа.
Монгол Улсын "Статистикийн тухай” хууль, аймгийн Засаг даргын 2014 оны А/153 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган, сумын хэмжээнд бүртгэл, регистр давхардсан 3976 иргэний бүртгэлийг шүүж,алдааг засах ажлыг 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 11 хүртэлх хугацаанд 10 багийн ажлын албанд гүйцэтгэж, 1751 иргэний регистрийн давхардалтыг арилгав. Ажлын гүйцэтгэл 44 % -тай явагдаж байна.
Хөдөлмөрийн яамнаас зарласан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд 04 дүгээрсарын 15-ны сумын удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр "Хөдөлмөрийн тухай”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”хуулиар сургалт зохион байгуулж, аяны хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж, тайлангаа ирүүлэх талаар төсвийн байгууллагын удирдлагуудад үүрэг өгөв.
"Хүн амын амьжиргааны түвшин тогтоох судалгаа”-нд хамрагдсан өрхүүдээс хүнс, тэжээлийн хөтөлбөрт хамрагдах 2239 өрхийнжагсаалтыг баталгаажуулах ажил явагдаж байна.
Аймгийн ИТХ-аас 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан хэлэлцүүлэгт сумын Засаг даргын Тамгын газраас "Хэрлэн сумын газрын харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлт”-ийн талаар мэдээлэл бэлтгэн оролцлоо. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдан гарснаас хойш буюу 2003-2013 онд тус суманд нийт 18656 иргэн газар өмчилсөн байдаг.
Хэрлэн сумын ЗДТГ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих