"Рио де Жанейро 2016" олимпийн наадмын сонгон шалгаруулах Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна.
Өнөөдөр Үндэсний шигшээ багийн таван тамирчин тулалдахаас 64кг-ын жинд хүч үзсэн Армийн дэлхийн аварга, ОУХМ Баатарсүхийн Чинзориг Киргизстаны Эрмек Сакеновыг 3:0 (29:28, 30:27, 29:28)-ын харьцаатай хожсоноор "Рио-2016" Олимпийн наадамд оролцох ширэн бээлийтнүүдийн анхны эрхийг эх орондоо авчирлаа.
Харин 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Узбекстаны Х.Дусматовтой хүч үзсэн ба 3:0 ээр ялагдав. Одоо манай боксчин Энэтхэгийн Д.Лайшрамтай Олимпын эрхийн төлөө нэмэлт тоглолт хийхээр болж байна.
Одоо 75 кг-д Н.Шинэбаяр-Казахстаны Ж.Алимханултай тоглоно.
Орой 19 цагаас 60 кг-ын жинд Д.Отгондалай-Японы Д.Наримацутай, 69 кг-д Б.Түвшинбат-Тайландын С.Ардитай тоглох юм байна.
Ч.Амартүвшин
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих