БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй "Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээнээс манай баг тамирчид хоёр дахь эрхээ авлаа.
Эрэгтэй 60 кг-д Д.Отгондалай Японы Д.Наримацүтай шийдвэрлэх тулааныг хийж, гурван үеийн турш хожин финалд шалгаран олимпийн эрхээ авч байна Одоо манай бокчдоос эрэгтэй 69 кг-д Б.Түвшинбат олимпийн эрхийн төлөө тоглох юм. Энэ өдөр рингэнд гарсан Г.Ган-Эрдэнэ, Н.Шинэбаяр нар өрсөлдөгч нартаа ялагдсан ч маргааш дахин олимпийн эрхийн төлөө тоглоно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих