БЭСҮДЭЙ НАМСРАЙН НАГААНБУУ
(1951 - 2015)
Түүхч, зохиолч Бэсүдэй Намсрайн Нагаанбуу 2015 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тэнгэрт халилаа.
Н.Нагаанбуу нь 1951 оны зургадугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт төрсөн, түүхч мэргэжилтэй, Их засаг их сургуулийн хүндэт доктор, Чингис хаан дээд сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн зочин профессор цолтой энэ цаг үеийн Монгол уламжлал, язгуур түүхийг түгээгч, Монгол судлалын томоохон төлөөлөл мэргэн номт хүмүүсийн нэгэн байв.
Монгол түүх, уламжлал, зан заншлыг эрхэмлэн дээдэлж түүхэн үнэнийг тодлохын төлөө чөмгөө дундалсан судлаач, бичгийн яруу сайхан монгол хэлээр олон ном зохиол бүтээлээ туурвигч авьяаслаг зохиолч, амин чухал, том асуудлыг даацтай хөнддөг эрдэмтэн Бэсүдэй Намсрайн Нагаанбуу хүнд өвчний учир таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
ДМ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16025
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих