Ази болон Номхон далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээний эрэгтэйчүүдийн 60кг-д ОУХМ Д.Отгондалай аваргын төлөө дөнгөж сая тоглолоо.
Шигшээд шалгарч Рио-2016 зорих эрхтэй болсон Д.Отгондалай алтан медаль хүртлээ.
Тэрбээр шигшээд Филиппиний Чарли Суарезийг 2:1-ээр хожиж түрүүллээ.
Ази болон Номхон далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээнээс түүнийг ялалтын буухиаг зогсоох ширэн бээлийтэн байсангүй.
Монголын боксын шигшээ багийн хамт олон, эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Монгол Улсын ардын багш Д.Банди, анхны багш Дорнод аймаг Талын бүргэд клубын Д.Төмөрбатаа гавьяат нарт баяр хүргэе.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих