Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дорнод салбарынхан маргаан бужигнаан ихтэй байна. Тус салбарын зарим гишүүн байгууллагууд салбарын тэргүүнээр ажиллаад удаагүй байгаа Т.Одхүүг захиалгат сэтгүүл зүйг дэмжсэн хэмээн буруутгаж байгаа юм. Иймээс тэд хуралдаж, шинэ тэргүүнээрээ "Шинэ суваг” ТВ-ийн захирал С.Дэлгэрийг сонгожээ.
Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал ил тод биш болоод ирэхээр хардлага үүсгэж, шүүмжлэл дагуулдаг. Гэтэл Нэгдсэн эвлэлийн салбарын нэрийг барьж, хувийн хэвлэл мэдээллийн байгууллагын өмнөөс Хэрлэн сумын ЗДТГ-тай хаалтын гэрээ хийсэн нь Т.Одхүүг огцруулах үндэслэл хэмээн сэтгүүлчид үзжээ.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих