УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд өгөхөөр болсон гэнэ. Учир нь, гуравдугаар сарын 30-31-нд болсон Монголын эдийн засгийн форумын нээлтэд Ерөнхий сайд үг хэлэхдээ зарим гишүүний нэрийг зарлаж, өрөө төлөхийг шаардсан нь үндэсний аж ахуйн нэгжүүдээ ялгаварласан төдийгүй хувь хүний нэр төрд халдсан үйлдэл боллоо гэж тэрбээр үзсэн байна.
Форумын үеэр Засгийн газрын тэргүүн "Өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах 4.9 тэрбум ам.долларын өр байна. Өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсынх мэт харагдавч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгапангийн "ЭМ СИ ЭС”, Н.Номтойбаярын "МАК”, О.Содбилэгийн "НИК”, "Петровис” зэрэг томоохон хувийн компаниудын зээл юм” хэмээн нэрийг нь дурдаад авсан билээ
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих