Монголын эзэнт гүрэн 1206, манжийн дарлал +200, Оросын зарчим 70,
барууны онолоор 26 жил бид алдаж, онож, суралцаж явсаар өдийг хүртэл
амьтай л явна.
Ардчиллын зарчим нь таны амьдрал таны гарт л байна.
Та өөрөө өөртөө л итгэ. Тэрнээс биш бурхан гэгч хоосон зүйлд итгэх нь өөр асуудал. Та өөрөө бурхан юм.
Хэдий тийм боловч нөгөө талдаа " хамаг амьтны " тусын тулд гэгч шашны бодлого нь уг ардчиллын үзэл санаатай нийцэхгүй байна.
Эцэг эх нь хүүхдээ 18 хүргээд авъясыг нь харж, зөвлөлдөж байгаад их
сургуулийн зардлыг нь төлж өгөөд өөрөөр нь " бие дааж " амьдруулах
ёстой.
Манайд 25, 30 хүрсэн ч эцэг, эх нь тэтгэж, өөрсдөө ч тив дэлхийгээр
аялаж, бусдын соёлтой танилцаж чадахгүй өнгөрдөг нь харамсалтай.
Манай оронд асуудал мэдээж бий.
Ардчиллын гурван тулгуур 100% нь
1. Шүүх засаглал 33.3% + 0.1 !
2. Хууль тогтоох 33.3%
3. Гүйцэтгэх 33.3%
Гэвч шүүх засаглал ямар байна ?!
Эзэнт гүрэн мандаж л байдаг унаж л байдаг. Төрд ажилдаг ах нар маань одоо аав болцгоосон шүү...
4.6 тэрбум настай манай гариг дээр хүн төрөлхтөн бий болсноос хойш
хэдэн мянган жил болов. 400 хан жилийн настай залуухан шинжлэх ухаан нь
өөрөө хөгжиж, та бидний золгосон " Хумхын Эринд " оргилдоо хүрэх ёстой.
Түүний дагаад одон орон зурхай орлох жамтай юм.Шашны байгууллага, түүний
ажилтнууд нь сүүлийн хоёр уналтын эринд " гавъяа " байгуулсан. Шашингүй
бол ёс зүйгүй гэдэг. Оросын зарчмын үед шашингүй ёс зүй байсан. Ёс зүй
нь гэр бүл болон боловсролоор хангагдаж болно.
Шашны зурхайчид 1962 онд төрсөн бар жилтэй аавыг түүний 1986 онд төрсөн
бар жилтэй хүүг хамтад нь бөөндөх жишээтэй. Бидний нутагт луу, бар,
мичид байдаггүй. Энэ бол Дундад иргэн улсын зурхай юм. Дээрээ луутай
доороо үхэртэй. Намсрай гуай ч гэрчилнэ.Одон орон зурхайг Монголчилж,
нэр томъёог нь шинэчлэх ажил байна. Одон орон зурхайнд таны төрсөн
минут, секунд ч чухал байдаг.
Нэг үгээр бол " Та давтагдашгүй " юм...
Жич:
Бидний " Нарны Аймаг " цагт ойролцоогоор 70.000км хурдтайгаар " Огторгуйд " аялж байна.
Тэгэхээр бурхан ч бас дагаад их хурдтай гүйдэг нөхөр юм шиг байгаа юм ?!
Одон орон залуу зурхайч Д.Жавхлан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16060
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих