Перугийн Ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэл долоо хүрэхгүй хоног үлдээд буй энэ үед олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн нийтлэгдлээ. Улмаар экс Ерөнхийлөгч АльбертоФухимогийн ууган охин Кейко Фухимори илт давуугаар бусад нэр дэвшигчдээ хошуучилж байна.
Перуд энэ сарын 10-нд Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль болох юм. 1990 оноос хойш 10 жилийн турш тус улсын Ерөнхийлөгчийн албыг хашсан Алберьто Фухимогийн том охин тэргүүтэй 10 хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Ямартай ч, сонгууль болох дөхсөн энэ цаг мөчид явуулсан санал асуулгын дүнгээр Кейко Фухимо хамгийн их буюу 33 хувийн санал авсан бол Ерөнхий сайд асан Педро Пабло Кучински 16 хувь, УИХ-ын гишүүн Вероника Мендоза 15 хувийн саналаар тус тус эхний гурван байрт бичигдсэн байна.
Кейко Фухиморигийн хувьд өнгөрсөн оны долдугаар сард явуулсан санал асуулгаас хойш дэмшигчдийнх нь тоо эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа хэдий ч, нэр дэвшигчдийн аль нь ч сонгуулиар 50 хувиас илүү санал авч чадахгүй бол дахин сонгууль болох учиртай. Дахин сонгууль ирэх зургадугаар сард болох бөгөөд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөх эрхтэй болох юм.
Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16064
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих