Хүмүүс зургаа тавихгүй, нэрээ бичихгүй бол "Юу ч хамаагүй бичиж болно. Нэр нүүрээ нуусан учраас бусдыг гүтгэж, доромжилж болно гэж санадаг". Энэ бол маш гэнэн ойлголт. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх комментийг хянах систем нэвтрүүлсэн. Интернет кафег бүгдийг нь хяналтандаа авсан. Бусдыг нь админаар нь хөөгөөд олох бүрэн боломжтой. Тиймээс коммент бичиж буй хүмүүс, үнэхээр санаа бодлоо хэлэхийг хүсвэл, өөрийнхөө нэр, хаягаа ил гаргаад, санаа бодлоо хуваалцах нь зөв юм. Үгүй бөгөөс, хэн нэгнийг гүтгэсэн, доромжилсон, нэр төрд нь халдсан хэргээр бас л шүүхийн хаалга татах магадлалтайг анхааруулъя. Яг одоо бол, Элбэгдоржийн болон Алтанхуягийн талынхан комментийн талбарт " цусгүй дайн" үүсгэжээ.
Тоймч Д.ЦЭНД
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих