Өмнөговь аймгийн сонирхолтой газруудын нэг бол яах аргагүй дэлхийн
энергийн төв буюу Дэмчигийн хийд юм. Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа
говь нутагт байгуулсан олон хүрээ хийдүүдийн нэг Дэмчигийн хийдийн туурь
нь өдгөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц
хадан дунд бий. Энэ хийдийг Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн
байгуулсан гэх ба Цогцалын хийд ч гэж нутгийнхан нэрлэдэг.
Дэмчигийн хийд нь давхар хэрмэн хашаан дотор баригдсан Төвд хийцийн 2 давхар сүмтэй, хойд хэсэгт нь 2 гэр, хэрэм нь том хаалгатай байжээ. сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож, цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ.
Нэрний тухайд гэвэл Төвд үгнээс гаралтай бөгөөд "Дэмчог” гэдэг нь "Дээд амгалан” гэсэн утгатай үг ажээ. Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлгэдэг барьжээ. Цэцгийн 8 дэлбээ тус бүр нэг суварга бөгөөд голдоо мөргөлийн сүмтэй. Энэхүү сүм нь судлаачид, аялагчид, жуулчдын сонирхолыг их татаж байгааг дурьдах хэрэгтэй.
Сүмтэй залгаа эр хүний бэлэг эрхтний хэлбэртэй өндөр хад байх ба бүсгүйчүүдэд илүү ээлтэй хэмээн ярьдаг. Гэр бүлийн амьдралыг сайн сайхан болгож тэтгэдэг, нөхөр хүүхэдгүй эмэгтэйд хань ижил, үр хүүхэд заяадаг гэж нутгийн хүмүүс шүтсээр иржээ. Сүр сүлдээ сэргээх гэсэн, хань ижил, үр хүүхэдтэй болох гэсэн ганц бие бүсгүйчүүдийн хөл тасардаггүй. Тус хийдийг түшиглэн жуулчны баазууд байгуулагдаж эхэлсэн.

zaluu.com
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16086
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих