Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч цолтой 2-3 алба хаагч бууны суманд өртөж бэртсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Суманд өртөж биедээ гэмтэл авсан алба хаагчдыг цаг алдалгүй БХЯ-ны харьяа тусгай эмнэлэг буюу Цэргийн госпиталд авчирч шаардлагатай гэсэн эмчилгээг хийж байгаа ажээ.
Ангийн байрандаа чухам яагаад суманд өртөж шархдсан талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Мэдээлэл өгөх боломжгүй, энэ асуудлыг шалгаж байгаа. Мөн түүнчлэн ЗХЖШ-ын дэд даргаар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь шалгахаар явсан” гэх мэдээллийг өгөв. Цэргүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийж байгаа ажээ.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих