Тайванийн архитекторууд гурван давхар байшинг уруу харуулан барьсан байна. Энэхүү байышин нь жуулчдын төдийгүй орон нутгийн иргэдийн анхаарлыг татах нэгэн гол үзмэр болсон тухай "Ассошиэйтед Пресс" мэдээлсэн юм.
Уг байшин гь АНУ-д их тааралддаг гэр бүлийн байшингаас санаа авч барьсан энэхүү байшин нь дотроо өргөн ор бүхий унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, авто машины гаражтай юм байна. Үүнээс гадна айл өрхийн амьдардаг байшинд байх бүхий л эдлэл хэрэгсэл, тухайлбал, гал тогооны тавилга, шалан дээр хэвтэх хүүхдийн тоглоомууд цөм энэ байшинд багтсанаараа бас онцлог юм.
Байшингийн нийт өртөг 600 мянган америк долларын өртгөөр Тайванийн Урлагийн яамнаас захиалж хийлгэсэн энэхүү байшингийн цонх, хаалга, доторх тавилга хэрэгсэл нь бүгд уруугаа харсан байрлалтай юм.
Хэдийгээр урлагийн зориулалтаар тус байшинг бүтээсэн ч, дотор нь хүн амьдрахад аюулгүй гэж мэргэжлийн байцаагч нар дүгнэсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих