Дэлхийн сүйрлийн талаар гуч гаруй жил судалгаа явуулж, баримт нотолгоо цуглуулсан хоёр эрдэмтэн тун анхаарууштай мэдээлэл цацсан байна. Энэ нь саяхан шинээр нээсэн манай нарны аймгийн ес дэх буюу Икс гарагийн дэлхийд үзүүлэх хорт нөлөөлөлтэй холбоотой юм. Тэтгэвэртээ гарсан ч судалгааны ажлаа үргэлжлүүлж буй профессор Даньел Уитмайр тун удахгүй манай гарагт солирон бороо орно гэж мэдэгдэв. Одон орон судлаачдын сэтгүүлд гарсан нийтлэлээс нь харахад Икс гарагийн эргэлт 27 сая жилд нэг удаа удааширч түүнийг тойрон орших Куйперийн бүслүүр буюу солирын бүслүүр таталцлаас гарч Нарны аймаг дотор тэнэдэг юм байна.
Икс гарагийн нөлөөний гэж тодорхойлдог 27 сая жил тутамд нэг удаа болдог их сүйрлийг анх 1984 онд олж мэдсэн бөгөөд 500 сая гаруй жилийн турш хэдэн арван удаа давтагдсан байна. Хэдийгээр олдоогүй ч гэлээ нарны ихэр буюу Немезида нэртэй улаан одой гараг гэдэг онолыг Профессор Уитмайр анх дэвшүүлж байсан түүхтэй.
Икс гарагийн эргэлт удааширснаар солирон бүслүүр суларт Оортын үүлний нөлөөгөө нар руу хүчтэй татагдаж, замдаа таарсан бүхнийг устгадаг. Анх гарсан цэгээсээ нар хүртэл 33 сая жил зарцуулах бөгөөд 27 сая жилийн дараа манай гарагийг дайран өнгөрнө. Ингэхдээ дэлхий дээрх амьд биетийн 90 орчим хувийг үгүй хийх аюултай аж.
С.Дамдин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих