Энгийнээр тайлбарлавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний зөрчилд экс гишүүн Н.Алтанхуяг нэмэгдсэнээр тооны харьцаа 2:2 болж тэнцлээ. АН-д өдөлж эхэлсэн "Бүлэглэл” хэмээх том малгайны эзнийг хайх ажиллагаа цаашид хэрхэн өрнөх нь цаг хугацааны л асуудал болов. Ерөнхий сайдын алба, намын даргын тамгаа бусдад шилжүүлснээс хойш нэг хэсэг чимээгүй явсан Н.Алтанхуяг гишүүний хийсэн мэдэгдэл эю өдрүүдийн гол сэдэв болов. Тэгэх нь ч аргагүй юм. Ахлах зөвлөхийг нь саатуулахаас эхлээд шүүхээс ял сонсох, тэрийг нь Дээд шүүхээр эцэслэн дэнслэх хүртэл Л.Гансүхтэй холбоотой л тайлбар өгч ирсэн түүний улс төр, нийгэмд үүссэн нөхцөл байдлын тухай хэлэх үг хэвлэлийнхэнд төдийгүй олон нийтэд саяхныг хүртэл хүлээлтгэй байсан.
Харин тэрхүү хүлээлтийг Н.Алтанхуяг гишүүн мэдэщэл хийж юг тийш болголоо. Сонирхолтой нь, энэ бүх зөрчлийн ард Төрийн тэргүүн байгааг зарласан нь упс төрийн томоохон мессеж өгөв. Тэрбээр "Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өнөөх шударга бусын "Хонгил”-оос айдаг юм. Хэлмэгдлээс айдаг юм. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр хүн бол шударга байцгаая гзж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” хэмээсэн нь улс төр дэх маргааны хөлд гал асааж орхилоо. Эцэст нь "Миний мэдэгдлийн араас амь нас, ойр дотнын хүмүүст маань аюултай ч би айхгүй” гэсэн нь Н.Алтанхуяг гишүүн саяхныг хүртэл чимээгүй явж ирсний учиг болов.
Хүсвэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг ч хөлийг нь гозолзуулаад албадан саатуулдаг жишиг хэдийнээ бий болчихсон болохоор Н.Алтанхуяг гишүүн энэхүү үгийг зүгээр ч нэг хэлээгүй болов уу.
Н.Алтанхуяг бол АН-ыг бүрэлдэн тогтсоноос хойш өнөөдрийг хүртэл гарч ирсэн цөөн лидерийн нэг. 2008 оноос намын даргаар зургаан жил ажиллахдаа АН-ыг нийслэл, УИХ, Ерөнхийлөгч, орон нутаг зэрэг томоохон дөрвөн ч сонгуульд ялуулсан гавьяа түүнийх. Үүнээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Төрийн тэргүүн болоход, улиран сонгогдоход арын албыг хариуцаж явсан хүн нь мөн Н.Алтанхуяг. Гагцхүү хоёр ч ялалтыг нь баталгаа-жуулж явсан тэрбээр мэдэгдэл хийж, түүгээрээ дамжуулан Төрийн тэргүүнийг онцгойлсон нь зарим талаараа асуултын тэмдэг үлдээж орхилоо. АН Засгийн эрхэнд гарсны дараа авлига, албан тушаалын хэрэгг холбогдуулж Ардын намынхнаар эхэлсэн баривчилгаа өдгөө Ардчилсан намаар үргэлжилж байна. Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Авлигатай тэмцэх газар, Ардын намынхан ажил хийлгэхгүй байна” хэмээн мэдэгдэж байсан бол түүнийг бууснаас хойш хууль хяналтын байгууллагын овоо хараа АН дээр төвлөрөх болсон. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг саатуулснаас үүдэж Х.Баттулга гишүүн болон Ерөнхийлөгчийн харилцаа хүйтэрч эхэлсэн. Сүүлд туслахаар нь ажиллаж байсан хөхүүл эмэгтэйг дахин баривчилснаар энэхүү харилцааны хасах градус улам юмэщсэн. Харин Н.Алтанхуяг гишүүнийг мэдэгдэл хийсний дараагаас түүнийг Х.Баттулгатай нэг завинд суулаа гэсэн яриа улс төрийн хүрээнийхэнд тархаад байна.
Саяхныг хүртэл АН дотроо гурав салаа замтай байв. Тэр нь "Алтангадас ба бусад”, "Шонхор, МоАХ”, "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд” гэсэн хослол. Эндээс З.Энх-болд, Х.Баттулга тэргүүтэй "Шонхор”, "МоАХ”-ны, Ерөн-хийлөгч, Ерөнхий сайд нарын хослол өдөр тутамд зузаарч эхэлсэн бол Н.Алтанхуяг хийгээд "Алтангадас”-ынхан байрандаа л байдаг байлаа шүү дээ.
Харин Н.Алтанхуяг гишүүн АН-аас анх удаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хуйвалдааны төрийн нууц ноёнтон хэмээгээд түүнтэй эцсээ хүртэл тэмцэхээ илэр-хийпсэн нь сонгуулийн өмнөх сонирхолтой бас содон үзэгдэл болж байна. УИХ-ын дарга З.Энхболд орон нутагг томилолтгой явах үедээ "Би харзнасан байдалтай байгаа. Ийм юм бол дуусахгүй үргэлжилнэ. Сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол АН-ын дарга үг хэлэхээс аргагүй байдал хүрнэ. Прокурорыг хэн томилдог билээ, Ерөнхийлөгч, шүүгчийг хэн томилдог билээ, Ерөнхийлөгч. Цагдаагийн даргыг хэн томиддог билээ, Ерөнхий сайд. Хувийн компанийн төлөө упс төрийн зорилгоор АН-ыг харлуулж буй явдалд би оролцохгүй” хэмээж байв. Шууд утгаараа биш ч АН-ын даргын эдгээр үг хууль хяналтын байгууллагаар дамжуулан намынхнаа "намнаж” бусдын эрх ашигт нийцүүлэн ажиллаж байна гэсэн шүүмжлэлийг Ц.Элбэг-дорж, Ч.Сайханбилэг нарт дайсан нь энэ юм.
Харин энэ удаад АН-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж явсан эрхэм улс төр дэх нам дамжсан томоохон бүлэглэлийн тэргүүнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг анх удаа нэрлэж, түүнийгээ эрс шулуухан хэлчихлээ. Анх удаа гэсэн нь мэдээж учиртай. Өмнө нь УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд бүр Ерөнхийлөгч ч Монголыг нам дамжсан бүлэглэлийн гарт орсныг нэг бус удаа хэлж байв. Гэвч тэрхүү нам дамжсан бүлэглэл гэдэгт ямар хүмүүс харьяалалтай байдаг нь олон нийтэд хаалттай хэвээр үлддэг байлаа. Нэг үгээр хэлбэл, "Бүлэглэл” гэсэн том малгайтай, нам дамжсан улстөрчид гэсэн тодотголтой явсаар өнөөдрийг хүрсэн. Харин Н.Алтанхуяг гишүүн мэдэгдлээрээ дамжуулж тэрхүү малгайны эзэн нь Ц.Элбэгдорж хэмээсэн нь сонгуулийн өмнөх улс төрийг улам хурцадмал байдалд оруулах нь дамжиггүй. Ингэснээр өнгөрсөн хугацаанд хоёр нэгийн харьцаатай явж ирсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн тэгээд Х.Баттулга хэмээх зөрчилд Н.Алтанхуяг гишүүн хүссэн хүсээгүй нэмэгдэж байна.
Сонгууль болоход 90 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн энэ үед АН дахь зөрчил даамжрах нь мэдээж хор уршигтай. Энэхүү зөрчил өндрөө авах тусам АН-д өгөх сонгогчдын саналд томоохон савлагаа үүсгэж мэдэх л эрсдэл. Гэхдээ өмнөх болон одоогийн намын дарга нарынх нь үзэл бодол нэгдэж хуйвалдааны гэгдэх төрийн эсрэг тэмцэл өрнүүлэхээ илэрхийлж эхэлсэн нь нэгийг өгүүлэх мэт. Энгийнээр тайлбарлавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний зөрчилд экс гишүүн Н.Алтанхуяг нэмэгдсэнээр тооны харьцаа 2:2 болж тэнцлээ. АН-д өдөлж эхэлсэн "Бүлэглэл” хэмээх том малгайны эзнийг хайх ажиллагаа цаашид хэрхэн өрнөх нь цаг хугацааны л асуудал болов.
С.ГАНДӨЛ "ҮНДЭСНИЙ ШУУДАН"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих