Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран Хэрлэн сумын Засаг
даргын Тамгын газраас хэрэгжүүлэх гэж буй асуудлуудын талаар хэвлэлийн
бага хурлыг зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлаар Монгол улсын
Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарилгаар баталсан "Мод тарих үндэсний
өдөр”, Чойбалсан хотыг "Ой дотрох хот” болгох зорилтыг хэрэгжүүлэх,
Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл
ажиллагаатай танилцах, иргэдийн эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний
аюулгүй байдал, нийгмийн дэг журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа
эсэхэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан тухай, Чойбалсан хотын
газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн
төлбөрийн дээд, доод хязгаарын талаар мэдээллүүдийг өглөө.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16113
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих