Өчигдөр Азид хамгийн өндөр үнэтэй алмазын дуудлага худалдаа явагджээ. Хонгконгод 10.1 каратын цэнхэн алмазын дуудлага худалдаа болж, 31.8 сая ам.долларын үнэд хүрсэн байна. Тус алмаз 2000 онд Лондон хотноо болсон "Millenium Jewels” үзэсгэлэнгийн үеэр анх олонд дэлгэгдэж байсан бөгөөд тод цэнхэр өнгө нь ийнхүү үнэд хүргэсэн юм.
Сүүлийн үед үнэт чулууны зах зээлд цэнхэр алмаз олны анхаарал татах болсон. Тухайлбал, жүжигчин Ширли Тэмплийн эзэмшилд байдаг 9.54 каратын цэнхэр алмаз бүхий бөгжийг нэрлэж болох юм. Бөгжийг дөрөвдүгээр сарын 19-нөөс дуудлага худалдаанд оруулах бөгөөд 25сая ам.доллараас үнийг дуудаж эхлэх юм байна. Түүний эцэг нь 1940 онд бөгжийг 7210 ам.доллараар худалдаж авч байсан бөгөөд түүний 12 насны төрсөн өдрөөр нь бэлэглэж байсан аж.
Б.Бат
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16128
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих