Аймгийн Засаг даргын 02 албан даалгавар гарлаа
Хаврын хуурайшилт эхлэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгаварыг гаргалаа.Манай аймгийн тухайд хавар намрын улиралд тал хээрийн түймэр гарах эрсдэл их байдаг бөгөөд үүнээс болж байгаль экологит болон эдийн засагт ихээхэн хохрол гарч, хөрөнгө зардал ихээхэн хэмжээгээр гадаг юм.Өнгөрсөн онд гэхэд л 74 удаагийн түймэр гарч 109 гаруй мянган га ой, 4,1 сая гаруй га хээрийн талбай шатсан байдаг.Үүнээс иргэд аж ахуйн нэгжийн амч хөрөнгөнд 13,2 тэрбум, байгаль экологид 58,2 тэрбум, түймрийг унтраах шууд зардалд 120 сая төгрөг,нийтдээ 71,7 тэрбум төгрөгний хохирол гарсан дүн мэдээ бий.Судалгаанаас үзэхэд гарсан түймрийн 81 хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарсан байдаг.Гал түймрийн хор хохирол нь жилийн 4-н улирал дамжин сөрөг үр дагавар үүсгэдэг.Хавар гарсан түймрийн дараа ургасан ногоонд цурамны тоосжилт үүсэн малд элдэв өвчин эмгэг үүсгэх, намар гарсан түймэрийн цурманд цас шуурч тогтох зэргээр мал өвөлжилт, орон нутгийн замын хөдөлгөөнд хүндрэл учруулдаг.Иймд 2016 онд ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг аймгийн хэмжээнд эрчимжүүлэх, иргэд байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн онцгой байдлын комиссын гишүүд Засаг даргын дэргэдэх агентлаг хэлтсийн дарга удирдлагууд, сумдын Засаг дарга нар, Зэвсэгт хүчний ангий удирдлагад, хил хамгаалах байгууллагын удирдлагуудад тодорхой даалгаварыг даалгасан байна.Аймгийн Засаг даргын албан даалгаварыг бүрэн эхээр нь танилцуулья
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих