Хятад Вьетнамын хилийн мөргөлдөөний тухай, Хятадын ГХЯ-ны Олон нийтийн дипломат харилцааны албаны Sina сайтын микроблогт 18-ны өдөр тэмдэглэхдээ, Хятад Вьетнамын хилд хүчирхийллийн хэрэг гарсан тухай мэдээллийг анхааралдаа авлаа. Холбогдох салбаруудтай харилцаж, хэргийг шалгаж байна гэжээ.
Вьтнамын Мэдээллийн агентлагийн 18-ны өдөр мэдээлснийг үзвэл, Хятад Вьетнамын хилд 18-ны өдөр хүчирхийллийн хэрэг гарч, 5 хятад хүн, Вьетнамын хил хамгаалахын 2 цагдаа нас барсан гэжээ. Мэдээнд тэмдэглэхдээ, уг хэрэг 18-ны өдрийн үдээс хойш Вьетнамын хойт хэсгийн Куан Нин мужийн сууринд гарчээ. Одоогоор уг хэргийг террорист дайралт гэдгийг үгүйсгэсэн байна гэжээ.
Вьетнамын албаны талын мэдээлж байгаагаар тухайн орон нутгийн цагдаагийн хэлтэс нэн даруй хэвлэлийн бага хурал хийлгэж, хэрэг явдлын талаар мэдээлэх юм байна.
\Г.С\ china radio
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих