Төрийн төлөө оготно боож үхэв гэгчээр хийх юм аа олж ядсан нөхдийн хийрхэл хэрээс хэтэрчээ. Монгол улсын үндсэн хуулинд 18 нас хүрээгүй иргэнийг сонгуульд оролцуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл өнөөдөр энэ хууль гууль болох шатандаа оржээ.
Арга ч үгүй биз. Сонгуулийн харанга цохиод эхэлчихсэн өнөө үед хэн сүйхээтэй нь өндөр албан тушаалд сууж тэнгэрээс ард түмнээ харж доромжилж болдог болсныг өнөөгийн эрх баригчид мэдрүүлсээр байгаа нь үнэн. Тиймдээ сонгуульд нэр дэвших боломжийг бий болгохын тулд хүүхэд багачуудыг ашиглах аргыг МАХН-ынхан олсон бололтой.
Тэд "Та МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН-ыг УИХ-ын 2016 оны сонгуульд оруулахгүйн тулд гадны гар хөл болсон улс төр, бизнесийн олигарх бүлэглэл, зүсэн бүрийн хуйвалдагчид, Сонгуулийн Ерөнхий хороо, АТГ зэрэг хууль хүчний байгууллагыг хууль бусаар ашиглаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон, таны эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж байгааг эсэргүүцэж байна уу?” гэсэн өөрийн PR болгосон нуудсыг хүүхдээр нь дамжуулан эцэг эхэд нь хүргүүлэх аяныг эхлүүлсэн ажээ.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэсэн эрх баригчдын шахалт дарамтыг тэрээр ийм башир аргаар үгүй хийх сүүлийн нүүдэл нь болоод байх шиг. Цагтаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж мандаж явсан үе түүнд байсан ч одооны эрх баригчдын сүр хүчинд автаж аавын хаалга татаж өршөөлийн хуулиар суллагдсан юм. Тиймдээ ч одоогоор улсын дээд албан тушаалд суух эрх нь хязгаарлагдмал байсаар байгаа.
Өнгөрсөн оноос эхлэн улстөрд эргэн эрх гэсэн бүхий л оролдлого бүтэлгүйтэж байгаагийн сүүлчийнх нь Шадар сайдын суудалд суулгана хэмээн Ч.Сайханбилэг өөрийн Шийдлийн гэх гоё нэртэй засгийн газрыг авруулах ажиллагаанд оролцуулсан ч хулхидаж орхисон. Ийн хулхидахад нь АТГ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлдэг юм.
Үр хүүхдүүдээр нь ард иргэд болон улстөрд нөлөөлөх гэсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын сүүлийн нүүдэл түүнд УИХ-д орох боломжийг бүрдүүлж чадах болов уу.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих