"Ноён уулаа аваръя” хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд "Сентерра Гоулд” ХХК-ийн ашиглалтын 4 лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн хэрэг үүсгэсэн. Тус маргааныг шийдвэрлэх шүүх хурал 2016 оны 03-р сарын 24-нд болох байсан ч нэхэмжлэгч тал буюу өмгөөлөгч Г.Батбаяр, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний МУ-ын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1-ийг үндэслэн гаргасан "маргаан бүхий газарт хэргийн газарт үзлэг хийлгэх” хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хурал хойшилсон юм.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа, хариуцагч Ашигт малтмалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Давааравдан болон "Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-ын хэвлэл мэдээллийн баг, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр тэргүүтэй нэхэмжлэгч талын баг маргаан бүхий газарт хэргийн газрын үзлэг явуулж байна.
О.Сайхан
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих