"ХАЛХ ГОЛ” ХӨДӨӨ АЖ АХУЙН ЧӨЛӨӨТ БҮС БА ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН НЭЭЛТТЭЙ ТАЛБАЙГААР ЗАРЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ ЗООСНЫ ХОЁР ТАЛ.
"Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг анхнаас нь хууль тогтоомж зөрчсөнөөр эхэлсэн. Шийдлийн Засгийн газар 2014 оны 402 дугаар тогтоолын холбогдох заалт, чиг үүргээр чөлөөт бүсийн асуудлыг Аж үйлдвэрийн яаманд харъяалагдсаар байтал, ХХААЯ-аар гүйцэтгүүлэх бүдүүлэг алдаа хийж хууль тогтоомжоо шууд зөрчиж, улмаар Үндсэн хууль, салбар хуулиудыг зөрчин, УИХ-ын 75 дугаар тогтоолыг баяр наадмын үер гаргасан. Үндсэн хуулийн цэцэд хандсан боловч, Үндсэн хуулийн манаачийн үүргээ яаж биелүүлж байгааг мэдэхгүй ямарч байсан өөрөөсөө зайлуулж, улмаар УИХ-ын асуудал гээд бултав. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хариугаа хүлээж байна. Эрхэм Ерөнхийлөгч бодитоо хариулт өгөх байх гэж найдаж байна.
Засгийн газар дахиад Халх гол сумын газар нутаг руу ээлжит үйл ажиллагаа явуулж эхэллээ. Өнөөдөр төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргээр Уул уурхайн яамны боловсруулснаар Халх гол бүс нутагт, Мэнэнгийн талд газрын тосны хайгуулын нээлттэй талбайгаар зарлах Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж эхэлсэнд туйлын их харамсаж байна. Магадгүй нөгөөх хуучин арга, танилцуулах дасгах арга байж болох юм. Хэн даргад долигноно, шийдвэр алдаатай гаргах боломжтой.
Яамдуудаас санал авч байгаа болохоор яамд, мэргэжлийн багууд зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. "Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн дараагийн алхам биш байгаасай. Монголчууд бид хууль, тогтоомж зөрчдөг энэ байдлаасаа хэзээ салах болж байна.
Зарим нэгэн этгээд Халх гол сумын иргэдийг хятадуудад үйлчилж байна гэж гүтгэв. "Өөрийгөө ярих гээд хулгайгаа ярив” гэгчээр өөрсдийгөө хэн нэгний төлөөлөл гэдгээ илчлэх шигээ.
Дорнодчууд бид ард иргэдээ гүтгүүлээд чимээгүй суудаг ард түмэн биш...Эрх зүйн талаас иргэдээ өмөөрнө, хамгаална.
Засгийн газар дахиад Халх гол сумын газар нутаг руу ээлжит үйл ажиллагаа явуулж эхэллээ. Өнөөдөр төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргээр Уул уурхайн яамны боловсруулснаар Халх гол бүс нутагт, Мэнэнгийн талд газрын тосны хайгуулын нээлттэй талбайгаар зарлах Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж эхэлсэнд туйлын их харамсаж байна. Магадгүй нөгөөх хуучин арга, танилцуулах дасгах арга байж болох юм. Хэн даргад долигноно, шийдвэр алдаатай гаргах боломжтой.
Зарим нэгэн этгээд Халх гол сумын иргэдийг хятадуудад үйлчилж байна гэж гүтгэв. "Өөрийгөө ярих гээд хулгайгаа ярив” гэгчээр өөрсдийгөө хэн нэгний төлөөлөл гэдгээ илчлэх шигээ.
Дорнодчууд бид ард иргэдээ гүтгүүлээд чимээгүй суудаг ард түмэн биш...Эрх зүйн талаас иргэдээ өмөөрнө, хамгаална.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16198
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих