МУСТА жүжигчин Б.Хулан хамгийн сүүлд "Өртөө” нэртэй кинонд тоглоод
байгаа юм. Үсээ богиносгож имижээ өөрчилсөн бүсгүй гоо сайхны мэс заслыг
үгүйсгэдэггүй гэнэ. Тэрбээр "Миний хувьд одоогоор тэрийгээ ингэнэ,
энийгээ ингэж янзлуулна гэсэн бодол алга. Пластик мэс засал хийлгэсэн
байгаа бүсгүйчүүдийг хараад ямар гаж юм бэ гэсэн бодол огт төрдөггүй.
Магадгүй би урлагийн хүн учраас өөрөө хийлгээд явахыг үгүйсгэхгүй. Хүн
өөрөө өөртөө таалагдахын тулд өөрийнхөө хүсч буй зүйлээ хийлгэх нь хүний
эрх гэж бодож байна” хэмээжээ. Харин өөрийн жингээ барих тухайд "Миний
хувьд одоогоор зөв хооллолтоор гоо сайхнаа зохицуулж байна. Аль болох
оройн хоолоо идэхгүйг хичээсэн ч, заримдаа ажлын нөхцөл байдлаас
хамаараад идчихдэг. Миний хувьд жаахан идэж орхивол, амархан таргалах
гээд байдаг. Тиймээс аль болох эрүүл зөв хооллолтыг эрхэмлэж байна”
хэмээсэн байна. Тэгэхээр үзэсгэлэнт бүсгүй хооллолтоор гоо сайхнаа
зохицуулж, гуалиг биеэ ч хадгалдаг байх нь ээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16208
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих