Их тэнгэрийн уулзалтаар юу ярив. 26 жилийн өмнө анхдугаар хурлаа хийж байсан АН-ынхан энэхүү ойн хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд "Улаанбаатарын хавар”-ыг "Буянт-Ухаа” спорт цогцолборт, УИХ дахь Бүлгийнхээ өргөтгөсөн хуралдаанаа Их тэнгэрт хийлээ. Нам доторх хагарал, лидер хоорондын зөрчилдөөн туйлдаа хүрч улс төрийн тайзан дээрх тус тусын тоглолтоо хийх болсон АН-ынхан ойн арга хэмжээ, Бүлгийн өргөтгөсөн хуралдаанаараа дамжуулж ойлголцолд хүрэхийг эрмэлзэж эхэлсэн нь мэдээж сайн хэрэг. Сөрөг хүчин МАН-ын дарга М. Энхболд ч Ардчилсан намынханд 26 жилийн ойн баяр хүргэж, улс төрийн соёл гаргахаа мартсангүй.
Гэхдээ сөрөг хүчний даргын мэндчилгээний араас УИХ-ын спикерийг саналаараа огцрох боловсон шаардлагыг МАН-ын бүлгээс сөргүүлэн тавьсан нь сонгуулийн өмнөх улс төрийн уур амьсгалыг улам халааж мэдэхээр байна. Намаа сонгуульд удирдаж оролцуулах нэгдүгээр хүнийг УИХ-ын даргын сэнтийгээс буулгах нь олонх болох зорилготой АН-д тийм ч таатай уур амьсгалыг авчрахгүй. Адаглаад УИХ-ын гидгүүдийн үг хэлэх эрхэнд удаа дараа халдсан, дэгээ сахидаггүй, хууль зөрчдөг хэмээх үндэслэлээр албан тушаалаа өгөх нь З.Энхболдод төдийгүй сонгогчдын саналд хортой тусна. Гэхдээ сонгуулийн өмнө МАН-аас АН-д тавих гох дэгээ нь намын дарга З.Энхболдыг огцруулах албан шаардлага хүргүүлснээр тодорхой болов.
Сонгуулиас урьтаж аль нэгнээсээ өрсөж өөрсдөдөө нэмэх оноо цуглуулах сонирхол АН, МАН хоёуланд нь бий. Харин тэрхүү сонирхлыг МАН-ынхан түүчээлж намын даргынх нь "давхар дээл”-ийг нимгэлэх ажлыг ийн эхлүүллээ. Өмнө нь УИХ-ын даргыг огцруулах санаачилга гаргах сэдэл бас хугацаа МАН-д хангалттай байсан ч өнөөдрийг хүртэл харзнасан нь зарим шалтгаантай.
Тэр нь ердөө л Цэц их суудлын хуралдаанаа хэзээ товлохыг хүлээж байсан хэрэг. Нэр бүхий иргэдээс УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн хэмээх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандсаныг П.Очирбат гишүүн хүлээн авч маргаан үүсгэх боломжтой гэж үзсэн нь саяхан. Энэ дагуу Цэц их суудлын хуралдааныхаа товыг гаргаж, улмаар З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан бол МАН-ынхан түүн дээр нь хангалттай улс төр хийх боломжтой хэмээн харж
Олны анхаарлын төвд орох болсон Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын гишууд Бүлгийн өргөтгөсөн хуралдаандаа оролцож тодорхой асуудалд санал нэгдсэн байна. Гэхдээ энэ нь үүсээд буй нөхцөл байдлыг нэг тийш болгосон гэсэн үг биш. Харин АН дотор үүссэн нөхцөл байдлыг фракцын хэмжээнд дахин ярилцаад Бүлэг дээрээ эцсийн шийдвэрийг базахаар тохиролцжээ.
байсан нь энэ. Гэвч Цэцийн гишүүн П.Очирбат гаргасан шийдвэрээсээ буцаж З.Энхболд даргад холбогдох маргааныг хэлэлцэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан нь МАН-ын сэдлийг унтрааж орхисон хэрэг. Тиймээс тэд АН доторх хагарал, фракц хоорондын зөрчилдөөнд дөрөөлөн намын даргыг нь нэг албан тушаалпаас нь буулгахаар ийн хөдөлж эхлээд байна. Гэхдээ УИХ-ын даргыг өөр ажилд шилжсэн болон Цэцийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэнийг нь Дээд шүүхээс тогтоосон тохиолдолд огцруулах хуультай. Тэгэхээр З.Энхболд даргын хувьд энэ бүх үндэслэлийн алинд ч тохирохгүй учир МАН-ын тавьж байгаа шаардлага зүгээр л оноо цуглуулах гэсэн улс төрийн тоглолт гэдэг нь тодорхой. Нөгөө талаар УИХ-ын даргыг огцруулна гэдэг зүгээр л товчлуурын олон, цөөнөөр шийддэг асуудал биш юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Ийм бичиг барьсны зоргоор УИХ-ын дарга огцорно гэж юу байх вэ. Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт. АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” хэмээн МАН-ын шаардлагын хариуд албан ёсны тайлбар өгөв. Гэхдээ Н.Аптанхуяг гишүүний хийсэн мэдэгдэл, Х.Баттулга гишүүнийг тойрсон баривчилгаа, төрийн гурван өвдөрлөгийн зөрчил АН-ыг нэг цул бус олон салаа замаар явуулах болсон. Улс төрийн хоёр том хүчний нэг нь ийм уур амьсгалтайгаар сонгуультай золгох нь тийм ч хүсээд байх зүйл биш. Дээрээс нь, сөрөг хүчний зүгээс намын даргыг нь УИХ-ын спикерийн албан тушаалаас буулгах операц өрнүүлээд эхэлсэн үед шүү дээ.
Гэхдээ АН-ынхан анхдугаар Их хурлаа хийсний 26 жилийн ойгоо "Буянт-Ухаа” спорт цогцолборт, үргэлжлүүлэн Бүлгийн өргөтгөсөн хуралдаанаа Их тэнгэрт хийснээр эдгээр асуудлаа нэг мөр шийдсэн тухай яриа өнгөрсөн амралтын өдрүүдэд хөвөрлөө. Энэ талаар Бүлгийн дэд дарга С.Одонтуяа гингүүн ч "АН-ын бүлгийн хурал 12-18 цагийн хооронд Их тэнгэрийн аманд хуралдаж дотоод асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрлээ. Бүлгийн өргөтгөсөн хуралд нийт 35 гишүүнээс 30 гишүүн оролцлоо. Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул хуралд оролцож амжсангүй. Бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж,Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай хэлэлцлээ” өөрийн цахим хууцаснаа оруулжээ. Тийм ч байж болох.
Гэвч "Улаанбаатарын хавар” баярын хурлаар нийслэлийн бүтээн байгуулалтын ажлаар л нүүр тахалсан АН-ынхан эв нэгдлээ бататгах уриатайгаар Их тэнгэрт зохион байгуулсан Бүлгийн хуралдаанаараа нааштай үр дүнд хүрээгүй бололтой. Эсрэгээрээ АН-ынхан фракцын үе рүүгээ эргээд алхах тухай ярилцсан гэнэ. Нэг үгээр хэлбэл, намын дарга болон Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарын эрмэлзэх болсон фракцгүй болно санаачилгыг зарчмын хувьд буруу хэмээн шүүмжлэх хүн олон байжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар олны анхаарлын төвд орох болсон Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын гишүүд Бүлгийн өргөтгөсөн хуралдаандаа оролцож тодорхой асуудалд санал нэгдсэн байна. Гэхдээ энэ нь үүсээд буй нөхцөл байдлыг нэг тийш болгосон гэсэн үг биш. Харин АН дотор үүссэн нөхцөл байдлыг фракцын хэмжээнд дахин ярилцаад Бүлэг дээрээ эцсийн шийдвэрийг базахаар тохиролцжээ. Мөн МАН-ынхан З.Энхболдыг чиглэсэн улс төрийн акц өрнүүлж эхэлсэнтэй холбогдуулж, намын даргаа аль болох хамгаалж ажиллахыг гишүүд өөр хоорондоо зөвлөсөн байна. Эндээс харахад аливаа асуудалд фракцын зарчмаар ажиллахаас хаа хаанаа татгалзаж эхэлсэн АН-ынхан түүнийгээ дэмжээд явах бус эсрэгээрээ тэр үе рүүгээ эргээд алхахыг илүүд үзэж байгаа бололтой.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих