Соёлын бүтээлч үйлдвэрлэл орон нутгийн хөгжилд сургалт зөвөлгөөнийг
аймгийн ЗДТГ болон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёлын
газраас зохион байгууллаа.Сургалт зөвөлгөөнд сумдын соёлын төвүүдийн
эрхлэгч багш нар, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, аймгийн
Төв номын сан, Музейн албан хаагчид оролцсон юм.Монгол улсын Соёл
урлагийн бүтээлч үйлдвэрлэлийн боломж, орон нутагт соёлын бүтээлч
үйлдвэрлэл явуулах боломж, урьдач нөхцөл боломж, соёлын бүтээлч
үйлдвэрлэл явуулах арга замуудын талаар Соёл урлагийн их сургуулийн
Урлагийн сургуулийн захирал болон эрдэмтэн багш нар сургалтыг явуулсан
байна.2 өдөр явагдсан уг сургалт зөвөлгөөн 2 дахь өдрөө зөвөлгөөнөөр
үргэлжилсэн бөгөөд соёлын ажилтануудын нийгмийн асуудал, соёл урлагийн
байгууллагууд орон нутгийн хамтын ажиллагааны талаар зөвөлдсөн юм.Соёл
урлагийн ажилтануудын нийгмийн асуудал тэр дундаа цалин хөлс, тэтгэвэр
тэтгэмжийн асуудал төрийн үйлчилгээний байгууллагууд дундаа нилээд бага
байдаг нь соёл урлагийн байгууллагад ажиллах боловсон хүчин, орон
нутгийн соёлын байгууллагууд соёлын бүтээлч үйлвэрлэл явуулахад хүндрэл
учруулдаг талаар соёлын ажилтанууд учирласан.Энэ асуудлыг шийдвэрлэх
зорилгоор Соёлын тухай хуулийг боловсруулан Их хуралд өргөн бариад
байгаа ба хуульд соёлын салбарт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх
нийлээд олон заалтыг тусган өгсөн талаархи мэдээллийг өгч байлаа.Орон
нутгийн тухайд соёлын салбартаа сүүлийн жилүүдэд нилээд анхаарч аймгийн
Хөгжлийн сан болон төсөвт хөрөнгө суулган уран бүтээл, соёлын
үйлвэрлэлийг дэмжих ажлуудыг зохион байгуулж байгаа юм.түүний нэг жишээ
нь өнөөдөр зохион байгуулж буй энэ сургалт зөвөлгөөн гэж Боловсрол
соёлын газраас мэдэгдэж байна.Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн
уран бүтээл, театрын уран бүтээлийн санг нэмэгдүүлэх, хувцас хэрэгслээр
хангах, уралдаан тэмцээнд оролцуулах, музейн шинэ барилга бариулах
асуудлаар холбогдох байгууллагад санал хүргүүлэн хөөцөлдөх, уран
бүтээлчдийг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр мэргэжил боловсролоо
дээшлүүлэхэд мэргэлийн багш нарыг урьж ажиллуулах зэргээр хөрөнгө
санхүү, зохион байгуулалтын хэлбэрээр дэмжиж байгаа.Цаашдаа соёл
урлагийн бүтээлч үйлвэрлэлийг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх
бодого баримтлан ажиллах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр орон
нутгийн удирдлагын түвшинд анхааран ажилсаар байх болно гэдгийг
Зөвөлгөөнд оролцсон аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцолсон юм.
donrodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16225
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих